Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын 36, Засгийн газрын 206 дугаар тогтоолоор байгуулагдсан, ШУТИС-ийн харьяаны тав дахь эрдэм шинжилгээний байгууллага бөгөөд 2025 оны 3 сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
Хүнсний салбарт эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулагдсанаар хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сан үүсгэх, нийгэмд хүнсний шим тэжээл, зохицуулах үйлчилгээний талаар нотолгоонд суурилсан мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнс үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг дэмжих зэрэг олон үүрэг хүлээж буй байгууллага юм.

Хүрээлэн хүнсний хими, реологи, молекул биологи, микробиологи, багажит анализын лаборитори бүхий 5 лабораторитой.
Цаашид олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөх мэргэжлийн үйл ажиллагаа, хүний нөөц бүхий эрдэм шинжилгээний тэргүүлэгч хүрээлэн болоход чиглэж байна.

2026 оны 4 дүгээр сарын 13 өдөр Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүрээлэнгийн үйл ажиллагаа, хүнсний салбарт сүүлийн жилүүдэд хэрэгжсэн эрдэм судлалын ажлуудын үр дүн, ШУТИС-ийн Ректор Т.Намнангийн танилцуулгыг сонсож, харилцан найрсаг ярилцлаа. Хүнсний хувьсгалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийг дэмжихээс гадна шинжлэх ухаанч нотолгоо, түүнд тулгуурласан төрийн бодлого, үйл ажиллагаа хэрэгжихийн чухлыг онцлоод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээ амлалаа. Үүнд:
Ерөнхийлөгчийг дагалдан БЯ-ны сайд Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх Ч.Лодойравсал, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, ЭЗХЯ-ны дэд сайд С.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Лүндэг, ШУА-ын ерөнхийлөгч Дэмбэрэл, Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн ажлын албаны дарга Б.Бат-Эрдэнэ нар болон холбогдох албаныхан дагалдан ирлээ.



Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШУТИС-ийн харьяа Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллалаа
БНСУ-ын Хансо их сургуультай иргэний нисэхийн чиглэлээр хамтын ажиллагааны гэрээ (MoA) байгууллаа
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XXV чуулган”, “Эрдмийн шувуу” цомын төлөөх эдийн засаг, бизнесийн удирдлага, менежментийн салбар XXIII бага хурал боллоо
“Шинжлэх ухаан, технологийн салбарт хөрөнгө оруулалт хийх боломж” сэдэвт долоо хоногийн арга хэмжээ явагдаж байна
“Нам өндрийн эдийн засаг” сэдэвт семинар болов