ШУТИС болон үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч “Тэсо” групп хоорондын түншлэлийг бэхжүүлэх, боловсрол, инновацын салбарт хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа амжилттай боллоо.
Ёслолын ажиллагаанд ШУТИС-иас Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, Сургалтын бодлого зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, Төлөвлөлт, дижитал шилжилтийн албаны ахлах мэргэжилтэн Т.Уранчимэг, Гадаад харилцааны албаны мэргэжилтэн М.Болортуяа, Захиргаа, удирдлагын газрын мэргэжилтэн Э.Эрдэнэ-Ундрал нар, “Тэсо” группээс Санхүү, бүртгэлийн газрын захирал Б.Батжав, Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Б.Болормаа, Байгууллагын харилцааны газрын захирал Э.Одончимэг, Хүний нөөцийн бодлогын менежер О.Отгонзул нар оролцож, санамж бичгийг баталгаажуулав.
“Тэсо” групп нь 2023 оноос эхлэн “Engineers of the Future”, “Бат холбоос”, “Төмөр бетон”, “Ган гүүр” зэрэг оюутан, багш нарын мэдлэг чадварыг сорьсон уралдаан, арга хэмжээнүүдийг тасралтгүй дэмжиж, ивээн тэтгэгчээр ажиллаж ирсэн билээ.
Ялангуяа 2025 онд улс даяар хэрэгжүүлсэн “Нэг тэрбум” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ШУТИС-ийн 309 оюутанд (нийт тэтгэлэгт хамрагдагсдын хамгийн олон оюутнууд) тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэг олгосон нь эрдэм мэдлэгийг дэмжсэн томоохон хөрөнгө оруулалт болсныг талууд онцоллоо.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэлүүд:
Энэхүү санамж бичгийг байгуулснаар талууд дараах чиглэлээр бодит ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Үүнд:
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль-үйлдвэрлэлийн уялдаа холбоог чанаржуулж, ирээдүйн өндөр ур чадвартай инженер, техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд чухал түлхэц болох юм.



Гадаад харилцааны алба
“ХОТЫН СОЁЛ” аяны арга хэмжээ зохион байгуулагдлаа
ШУТИС болон “Тэсо” групп хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа
Итали улсын Лакуила их сургуулийн "Transnational Educational Initiatives TNE" төслийн сургалтад хамрагдав.
АНУ-ын ЭСЯ-ны төлөөлөгчид ШУТИС-ийн ГХС-д зочлов
Англи хэлний улсын олимпиад амжилттай зохион байгуулагдлаа