2026 оны 3-р сарын 18-ны өдөр ШУТИС-ийн Гадаад хэлний сургуулийн захирал Ц.Энхбаатар, Гадаад харилцааны албаны ахлах мэргэжилтэн Ө.Батбаатар нар Япон улсын Токио хот дахь Олон Улсын Харилцаа, Хөгжлийг Дэмжих Нийгэмлэг (JIDA)-т айлчилж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уг санамж бичгийн зорилго нь 2 байгууллага хамтран ажиллаж, ШУТИС-ийн оюутнууд болон Монгол Улсын ирээдүйн хүний нөөцөөр бэлтгэгдэж буй залуусыг Япон улсад дадлагын хөтөлбөрт хамрагдах, их дээд сургуульд элсэх, хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх хүний нөөцийг бэлтгэн хөгжүүлэхэд оршино.



Мөн тус санамж бичгийн хүрээнд хамтарсан Хүний нөөцийн хөгжлийн төв “MUST+JIDA Center”-ийг ШУТИС-ийн бүрэлдэхүүн Гадаад хэлний сургуулийн дэргэд байгуулж, үйл ажиллагааг нь тасралтгүй, үр ашигтай явуулахаар 2 тал тохиролцлоо.

Энэхүү айлчлалын үеэр Япон улс дахь дадлагажигч оюутан хөтөлбөрийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан, оюутнуудын ажиллах болон цахимаар суралцах нөхцөлийг илүү сайжруулах талаар дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлж байгаа санал солилцлоо. Цаашид мэдээллийн технологийн чиглэлээр сурч буй ШУТИС-ийн оюутнуудыг дадлагын хөтөлбөрт хамруулах талаар JIDA нийгэмлэгийн удирдлагуудад хүсэлт тавьж, Япон улсад эмнэлгийн мэдээллийн системийн хөгжүүлэлтээр хоёрдугаарт жагсдаг “CE Holdings Co., Ltd” компанитай танилцан, тус компанийн Удирдах зөвлөлийн дарга ноён Ясүаки Сүгимототой тэргүүтэй удирдлагуудтай санал солилцон, Япон хэлний зохих шаардлага хангасан ШУТИС-ийн мэдээллийн технологийн мэргэжлийн оюутнуудыг тус компанид дээр цаашид дадлагажигч оюутан хөтөлбөрт хамруулахаар тохиролцов.

Дашрамд дурдахад ГХС-ийн япон хэлний ангийн оюутнууд Япон улсын Alpico Group байгууллагын Shoho амралтын цогцолборт цалинтай дадлагажигч оюутан 1 жилийн хөтөлбөрт амжилттай хамрагдаж байна.
ШУТИС-ийн Гадаад харилцааны алба,
Гадаад хэлний сургууль
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.