ШУТИС нь аж үйлдвэр, бизнесийн байгууллагуудтай хамтран сургалт, судалгаа, инновацын экосистемээ хөгжүүлж, нийгэм, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх хүн байгальд ээлтэй шинжлэх ухаан, технологийн мэдлэг, инновац, авьяас чадварын төвлөрөл байх зорилт тавин ажиллаж байна.
2025 оноос эхлэн эрхэм зорилгоо хэрэгжүүлэхээр “Эндаумент сан” (хандивын сан)-гаа байгуулан аж үйлдвэр бизнесийн байгууллагуудтай стратегийн түншлэлийн бодлого хэрэгжүүлж байна.

Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан татварын хөнгөлөлтийн бодлогыг дэмжин “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл” санаачилгыг дэвшүүлэн ажиллаж эхэллээ.
Энэхүү санаачилгын хүрээнд 2026 оны 3 дугаар сарын 27-ний өдөр Нэг хувийн татвар - Нийгмийн хөгжилд хэлэлцүүлэг -иыг үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай татвар төлөгч 60 гаруй бизнесийн байгууллагыг оролцуулан зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт Монгол улсын Татварын ерөнхий газрын улсын байцаагч Л.Алтан-Эрдэнэ оролцон бизнес эрхлэгчид татварын хөнгөлөлтийг нийгмийн хариуцлагын хүрээнд боловсрол, шинжлэх ухааны салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлж боломжийн тухай танилцуулж, аж ахуй нэгжүүдтэй хэлэлцүүлэг өрнүүллээ.
Мөн Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим -ийн гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар “Хувийн хэвшил-их сургуулийн сургалт, судалгаа, инновацын хамтын үнэ цэнэ, нийгмийн өгөөж”-ийг хэрхэн бий болгох талаар танилцуулсан бол, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Н.Амарзаяа “1 хувийн татварын хөнгөлөлтийн үр өгөөжийг спортын салбарт амжилттай хэрэгжүүлж буй туршлагаа танилцууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр “Их сургууль – аж үйлдвэрийн хамтын ажиллагааны нөөц боломж”-ийг танилцуулж, бизнесийн байгууллагуудыг ШУТИС-иас дэвшүүлж буй “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл” санаачилгад нэгдэж хамтын үнэ цэнийг бий болгохыг уриаллаа.


Хэлэлцүүлэгт оролцсон татвар төлөгч бизнес эрхлэгчид энэхүү санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлж, үндэсний үйлдвэрлэлүүдийн нэгдэл “Жи пи брайт” ХХК-иас 1 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Бизнес эрхлэгч, татвар төлөгч аж ахуй нэгжүүд та бүхнийг бидний дэвшүүлсэн “1 хувийн татвар – Нийгмийн түншлэл” санаачилгад нэгдэж, нийгмийн асуудлыг шийдвэрлэх төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг урьж байна.
ШУТИС-ийн Инновац, бизнес түншлэлийн алба
2026 оны 3 дугаар сарын 27-ны өдөр
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.