ШУТИС-ийн сайн дурын хятад хэлний клубийн хаврын улирлын арга хэмжээгээ оюутнуудын мэдлэгийг өргөжүүлэх, үндэсний хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Монгол бичиг монгол хэл, сэтгэлгээний илэрхийлэл, тусгаар тогтнолын баталгаа болохын учир” сэдэвт лекцээр үргэлжлүүлэн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Тус лекцийг клубийн зочин Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч Б.Элбэгзаяа уншиж, үндэсний бичгийн үүсэл хөгжил, түүхэн уламжлал, бичиг соёлын үнэт өв, өнөө цагийн хэрэглээ болон түгээн дэлгэрүүлэх, хэрхэн богино хугацаанд үр дүнтэй уншиж бичиж сурах арга замын талаар өргөн хүрээтэй, сонирхолтой илтгэл тавьж асуулт хариулт өрнүүллээ.

Тэрээр үндэсний бичиг нь зөвхөн харилцааны хэрэгсэл төдийгүй монголчуудын сэтгэлгээ, үнэт зүйл, соёлын дархлааг илэрхийлэгч онцгой өв болохыг онцолсон ба даяаршлын эрин үед эх хэл, үндэсний бичгээ хадгалан хөгжүүлэхийн ач холбогдлыг тодорхой жишээ, баримтаар тайлбарласан юм.
Оюутнууд идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодол, сэтгэгдлийг хуваалцан үндэсний бичгээ сурах, хэрэглэх сонирхол нэмэгдэж буйгаа илэрхийлж, цаашид тогтмол сургалт, клубийн үйл ажиллагаагаар дамжуулан мэдлэгээ гүнзгийрүүлэх саналаа хэллээ.
Тус лекц маань оюутан залуусын эх хэл, үндэсний бичиг соёлдоо хандах хандлагыг төлөвшүүлэх, тэдний мэдлэгийн хүрээг тэлэх, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэх ухамсар төлөвшихөд ач холбогдолтой болж өндөрлөлөө.
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их бэлэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!
Б.Ринчен
ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ
2026.03.20
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.