2026 оны 03 сарын 10-ны өдөр Ректор Т. Намнангаар ахлуулсан ажлын хэсэг Хятадын Харилцаа холбооны их сургуульд (ХХИС) албан айлчлал хийж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Уулзалтад ШУТИС-иас Ректор Т. Намнан, ЭШИ эрхэлсэн проректор Д. Цолмонбаатар, ГХА-ны дарга Г. Батзориг, ХШУС-ийн захирал Б. Тунгалагтамир, МХТС-ийн захирал Л. Баяр-Эрдэнэ, Кибер аюулгүй байдлын тэнхимийн багш Х. Уянгаа, ЭХС-ийн захирал Б. Бат-Эрдэнэ, дэд захирал Д. Үлэмж нар, ХХИС-иас Ректор Цан Шутин, проректор Ян Ей, Олон улсын медиа тэнхимийн эрхлэгч Жин Шүэтао, Гадаад харилцааны дарга Ван Вэнюуан, Мэдээлэл, холбооны инженерийн сургуулийн захирал Жин Лиабао, Олон улсын медиа тэнхимийн Гадаад оюутны албаны дарга Пэн Жүн, Эдийн засаг, менежментийн сургуулийн профессор Ван Юүши, Гадаад харилцааны дэд дарга Цан Пэйпэй, Олон улсын медиа тэнхимийн зохицуулагч Цоу Ян, орчуулагч Гуй Лан нар оролцлоо.
Уг санамж бичгийг байгуулснаар ХХИС болон ШУТИС-ийн бүрэлдэхүүн МХТС-ийн Мультимедиа технологи бакалаврын хөтөлбөрийг 2+2 хамтарсан хэлбэрээр хэрэгжүүлж, хиймэл оюунд суурилсан “Ухаалаг мультимедиа”-г хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Үүнээс гадна тус их сургуультай багш, оюутан солилцоо, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийхээр холбогдох албаны хүмүүс санал солилцов.
ХХИС нь 1954 онд байгуулагдсан, Хятадын Боловсролын яамны шууд удирдлагад байдаг Хятадын Радио, телевиз, медиа авьяастны өлгий их сургууль гэж алдаршсан “211 төсөл", “985 төсөл инновацын платформ”-ийн нэг гол түлхүүр их сургууль бөгөөд Мэдээлэл, харилцаа холбоо, олон нийтийн харилцаа, сэтгүүл зүй, кино, телевиз, дижитал медиа мэргэжил олгодог, 18 мянган гаруй оюутантай их сургууль юм.
Гадаад харилцааны алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.