“Хүний нөөцийн удирдлага, Хүний нөөцийн хөгжил” сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ШУТИС-ийн 8-р байрны 12 давхрын хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээг ШУТИС-ийн Захиргааны удирдлагын газар, Нээлттэй боловсролын хүрээлэн, Менежментийн сургууль хамтран зохион байгуулсан юм.
Сургалт, хэлэлцүүлэгт хүний нөөцийн чиг үүргийг хариуцан ажиллаж буй бүрэлдэхүүн сургуулиудын захирлын туслахууд, Багшийн хөгжлийн багийн гишүүд, Нээлттэй боловсролын хүрээлэн болон Захиргааны удирдлагын газрын мэргэжилтнүүд зэрэг нийт 64 багш, ажилтан хамрагдав.
Арга хэмжээ нь хүний нөөцийн удирдлага, хүний нөөцийн хөгжлийн талаар суурь ойлголт олгох, ШУТИС-ийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр болон 2025 оны “Байгууллагын соёлын судалгаа”-ны үр дүнг танилцуулан, хэлэлцүүлэхэд чиглэв.
Менежментийн сургуулийн Хүний нөөцийн удирдлагын багш, магистр С.Соёл-Эрдэнэ “Хүний нөөцийн удирдлагын үндсэн ойлголт”, “Хүний нөөцийн чиг үүргүүд, хүний нөөцийн хөгжлийн үндсэн ойлголт” сэдвээр сургалт явуулж, оролцогчидтой идэвхтэй харилцан ярилцлага өрнүүлэв. Мөн Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр “ШУТИС-ийн хүний нөөцийн хөгжлийн хөтөлбөр” болон 2025 оны “Байгууллагын соёлын судалгаа”-ны үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Түүнчлэн нээлттэй боловсролын хүрээлэнгээс багийн дасгал ажил, кейс хэлэлцүүлэг явуулж, оролцогчид практик жишээн дээр тулгуурлан санал солилцож, хүний нөөцийн хөгжлийн чиглэлээр тулгамдаж буй асуудал, боломжийн талаар идэвхтэй хэлэлцсэн юм.
Сургалтын үеийн гэрэл зураг үзэх
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.