Орон нутгийн үйлдвэрлэгч, хоршоод, малчдын төлөөлөлд “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний талаар мэдээлэл өгч, төр-хувийн хэвшил-хоршооны хамтын ажиллагааг сайжруулах “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлэг говийн бүсэд эхэллээ.
Дундговь аймгийн 15 сумын хөдөө аж ахуйн тасгийн салбар хариуцсан мэргэжилтнүүд, хоршоод, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгчид нийт 80 хүнийг хамруулсан сургалт, хэлэлцүүлэг 2026 оны 2 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Дундговь аймгийн төв Мандалговьд болж байна.
Тус сургалт, хэлэлцүүлэгт ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Ч.Батсүрэн “Ноос боловсруулах жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий бага оврын тоног төхөөрөмжийн танилцуулга”, эрдэм шинжилгээний ажилтан Д.Цэрэннадмид “Нэхий, хурганы арьс боловсруулах эко-технологи, тоног төхөөрөмжүүд” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн шинжлэх ухаан технологийн төслөөр бий болсон бүтээлүүдээр үзэсгэлэнд оролцож эрдэм шинжилгээний ажлын үр дүнг дундговьчуудад танилцуулан сурталчилж байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд зохион байгуулж байгаа энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь арьс, ширэн түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, үндэсний боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд аймаг, сумын мэргэжилтэн, түүхий эд бэлтгэлийн төлөөлөгч, малчин, хоршоодын оролцоог дэмжих, хоршоодын зүгээс түүхий эд бэлтгэн нийлүүлэх үйл ажиллагааг чанартай зохион байгуулахад мэргэжлийн мэдлэг, технологийн ур чадвар олгох ач холбогдолтой юм.



Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.