
Шинжлэх ухаан, технологийн их сургууль үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарт олон жилийн туршлага бүхий “Жи Пи Брайт Холдинг” ХХК болон түүний харьяа “Мах Импэкс” ХК, “Талх Чихэр” ХК, “Милл Хаус” ХХК, “Өв Соёл Үйлдвэр” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.


Санамж бичигт ШУТИС-ийн ректор Т.Намнан, “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа нар гарын үсэг зурсан бөгөөд ёслолын ажиллагаанд ШУТИС-ийг төлөөлөн эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү, санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор В.Өлзийбаяр, хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Захиргааны удирдлагын газрын дарга Б.Түмэндэлгэр, Гадаад харилцааны албаны дарга Г.Батзориг, Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн захирал Н.Ганзориг, Хүнсний инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Э.Энхцэцэг болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.
Мөн “Жи Пи Брайт Холдинг” ХХК-ийг төлөөлөн Гүйцэтгэх захирал Б.Бадмаа, “Мах Импэкс” ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа, “Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Базар-Ууган, “Милл Хаус” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ш.Оюун, “Өв Соёл Үйлдвэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тулгаа, салбар компаниудын маркетинг хариуцсан дарга С.Пүрэвжаргал, ЗХНХ-ийн дарга Б.Тамжиддорж болон бусад албаны хүмүүс оролцов.


Санамж бичгийн хүрээнд хүнс үйлдвэрлэлийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, профессор багш, судлаачдын сургалт, эрдэм шинжилгээ, инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюутан, суралцагчдыг үйлдвэрлэлийн болон танилцах дадлагад хамруулах, харилцан туршлага солилцох зэрэг олон чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь их сургууль–үйлдвэрлэлийн уялдааг бодитоор хэрэгжүүлсэн үндэсний хэмжээний томоохон хамтын ажиллагааны нэг болж байгаа бөгөөд хүнс үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, инновац, дижитал технологийг нэвтрүүлэх, салбартаа эрэлттэй, ховор мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх стратегийн чухал ач холбогдолтой юм.
Ингэснээр үндэсний хүнс үйлдвэрлэлийн салбарт мэдлэг, инновацид суурилсан бүтээгдэхүүн, технологийг хөгжүүлэх, зах зээлд Монгол хүний оюуны үнэ цэнийг шингээсэн бүтээгдэхүүн бий болгох, урт хугацаанд тогтвортой хамтын ажиллагааг төлөвшүүлэх бат бөх суурь тавигдаж байна.
ШУТИС үндэсний хүнс үйлдвэрлэлийн компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
Европын холбооны санхүүжилттэй ERASMUS Mobility+ хөтөлбөрийн хүрээнд багшийг чадавхжуулах, багш солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжлээ
С.Дэлгэрмаа Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг хамгааллаа
ШУТИС-ИЙН 10 ГАРУЙ БАГШ, СУДЛААЧ, ЛАБОРАТОРИЙН АЛБАН ХААГЧИД ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА .
“Химийн инженерчлэлийн тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаа, засвар үйлчилгээ, удирдлага ба хяналт” сэдэвт сургалт амжилттай зохион байгуулагдлаа