ШУТИС-ийн Сэтгэл зүйн төвийн сэтгэл зүйч А.Сүнжидмаа, Дэлхийн хүний хөгжлийн холбооны зохицуулагч Г.Баянмөнх нар хамтран “Бие хүний эрчим ба түүний хөгжил” сэдэвт сургалтыг 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ШУТИС-ийн Төв номын сангийн 409 тоотод багш, ажилчдад зориулан зохион байгууллаа.
Тус сургалтаар бие хүний дотоод эрчим, сэтгэл зүйн тэнцвэр, хувь хүний хөгжилд чиглэсэн мэдлэг, зөвлөмжийг оролцогчдод хүргэж, харилцан ярилцлага, туршлага солилцох хэлбэрээр зохион байгуулсан нь үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
ШУТИС-ийн Сэтгэл зүйн төвөөс өмнө нь “Энергийн менежмент” сургалтыг хоёр удаа амжилттай зохион байгуулсан бөгөөд цаашид багш, ажилчдад зориулсан сэтгэл зүйн сургалт, зөвлөгөө, хөгжлийн хөтөлбөрүүдийг тогтмол зохион байгуулахаар төлөвлөж байна.
Мөн тус төв нь сэтгэл зүйн зөвлөгөө өгөх уулзалтын өрөө, тайвшрах, ачаалал тайлах релаксацийн өрөө, сургалтын зориулалттай танхимуудтай бөгөөд ШУТИС-ийн багш, ажилчид мэргэжлийн сэтгэл зүйч, багш нараас зөвлөгөө, үйлчилгээ авах боломжтой юм. Түүнчлэн өглөө бүр иогийн дасгал тогтмол явагдаж байгааг мэдээллээ.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.