Европын Холбооны санхүүжилттэй ERASMUS+ Дээд боловсролын чадавхыг бэхжүүлэх “MONT-AE” (ERASMUS-EDU-2025-CBHE-STRAND-1, төслийн дугаар: 101236138) төслийн хүрээнд зохион байгуулагдах төслийг эхлүүлэх оролцогч талуудын эхний уулзалт хэлэлцүүлэг 2026 оны 01 дүгээр сарын 14-нөөс 01 дүгээр сарын 17-ны өдрүүдэд Грек улсын Салоники хотод Олон улсын Хелленик их сургууль (International Hellenic University)-д зохион байгуулагдлаа.

Тус уулзалт хэлэлцүүлэгт ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн Хувцас үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч М.Баяр, Дизайны тэнхимийн ахлах багш П.Болормаа, Leathub төвийн захирал Л.Удвал нар оролцсон бөгөөд хамтрагч сургуулиудын сургалт, судалгаа, лабораторийн орчин, сургалтын хөтөлбөртэй танилцах, төслийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хичээлийн агуулгын шинэчлэл, үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг хэлэлцэн тохиролцсон.


Энэхүү уулзалт нь 2026-2028 онуудад Грекийн Олон улсын Хелленик их сургууль, Болгарын Тракис их сургуультай хамтран хэрэгжүүлэх “MONT-AE” төслийн үйл ажиллагааг үр дүнтэй эхлүүлэх, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд сургалт, судалгааны төвүүдийг (Hubs) байгуулж, дээд боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрийг шинэчилснээр бид дараагийн үеийн мэргэжилтнүүдэд дэлхийн зах зээлд өрсөлдөхөд шаардлагатай ур чадвар олгох юм.
ШУТИС, ХХҮДС
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.