ШУТИС-ийн багш, ажилтнууд Монгол Улсын төрийн дээд цол, одон, медалиар шагнагдлаа

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 114 жилийн ойг тохиолдуулан, боловсрол, шинжлэх ухааны салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, ажилтнуудыг Монгол Улсын төрийн дээд цол, одон, медаль, салбарын шагналаар шагнасныг 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ШУТИС-ийн удирдлагын зүгээс хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Физикийн тэнхимийн ахмад багш, физик-математикийн ухааны доктор, профессор Балбарын Доржсүрэн нь “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” хүндэт цолоор шагнагдсан байна.

 

 

Алтангадас одон хүртсэн

Дуламжавын Энхгэрэл – Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхимийн ахмад багш

Жигмэдийн Даваацэрэн – Барилга, архитектурын сургуулийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч

Жамцын Алтанцэцэг – Барилга, архитектурын сургуулийн Барилгын инженерчлэлийн тэнхимийн дэд профессор

Чулууны Мягмаржав – Барилга, архитектурын сургуулийн Инженерийн зурагзүйн тэнхимийн ахлах багш

Сэр-Одын Бямбаа – Барилга, архитектурын сургуулийн ахлах нягтлан бодогч

Буянтөрийн Оюунтунгалаг – Менежментийн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

Төмөрчөдөрийн Сүмжидмаа – Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн дэд профессор

Ганбатын Батдэмбэрэл – Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Физикийн тэнхимийн профессор

Лхамтогмидын Нямжаргал – Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Химийн инженерчлэлийн тэнхимийн ахлах багш

Авирмэдийн Эрдэнэсоёл – Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Математикийн тэнхимийн багш

  

 

 

Боловсролын тэргүүний ажилтан цол хүртсэн

Эрдэнэсүрэнгийн Эрдэнэбат – Барилга, архитектурын сургуулийн Хот төлөвлөлтийн тэнхимийн багш

Баасансүрэнгийн Наранбаатар – Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн Түүх, соёл, аялал жуулчлалын тэнхимийн ахлах багш

 

Шагнал хүртсэн багш, ажилтнууд нь сургалт, судалгаа, шинжлэх ухаан, мэргэжлийн хөгжил, байгууллагын үйл ажиллагаанд олон жилийн турш үр бүтээлтэй ажиллаж, салбартаа бодит хувь нэмэр оруулсан гавьяатай эрхмүүд юм.

ШУТИС-ийн хамт олны нэрийн өмнөөс эрхэм шагнал хүртсэн та бүхэндээ халуун баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Гэрэл зургийг энд дарж татаж аваарай.