ШУТИС, ХШУС-ийн АНУ-ын Батлан хамгаалах яамны санхүүжилттэй ONR#: N62909-23-1-2035” төслийн багийн гишүүд 12 сарын 08-ны өдрөөс 12 сарын 12-ны өдрүүдэд БНСУ-д томилолтоор ажиллалаа.
Томилолтын хугацаанд БНСУ-ын Бусад хотод зохион байгуулагдсан дэвшилтэт материал ба тоног төхөөрөмжийн 14 дэх удаагийн “ICAMD 2025” олон улсын хуралд 4 илтгэл хэлэлцүүлсэн болно. Энэхүү хуралд 22 орны 1200 орчим судлаачид оролцон, хоёр хэмжээст материал, нано шинжлэх ухаан, эрчим хүч, биоэлектроник, фотоник, спинтроник, квант компьютер болон хиймэл оюун ухааны талаарх сүүлийн үеийн үр дүнгээ хэлэлцүүлж, харилцан туршлага солилцсон байна. Хурлын үеэр Монгол-Солонгосын судлаачдын хамтарсан 2 дахь удаагийн “МКАМ 2025” эрдэм шинжилгээний салбар хурал зохион байгуулагдлаа.
Мөн багийн гишүүд өөрсдийн судалгааны ажлын хамтрагч Инчоны үндэсний Их сургуулийн “Материалын дизайны тооцооллын төв”, Улсаны Их Сургуулийн CVD, PVD, STM–ийн лабораториудын үйл ажиллагаатай танилцаж туршлага солилцсоны зэрэгцээ цаашдын хамтарсан судалгааны боломжийн талаар санал солилцов.
Мөн ХШУС-ийн Физикийн тэнхимийн хэрэгжүүлдэг “Нано шинжлэх ухаан, инженерчлэл” хөтөлбөрийг төгсөж, БНСУ-д магистр, докторын түвшинд суралцаж буй төгсөгчдийнхөө сургалт, судалгаа болон ахуй байдалтай танилцлаа.
Төслийн багийн гишүүдийг олон улсын хуралд оролцож, их сургуулиуд дээр ажиллах боломжийг бүрдүүлсэн ИҮИС-ийн профессор Д.Одхүү, Улсаны их сургуулийн судлаач, доктор Д.Ганбат, томилолтоор ажиллах боломжийг бүрдүүлсэн АНУ-ын засгийн газрын Батлан хамгаалах яам, ШУТИС-ийн ХШУС-ийн захиргаанд талархал илэрхийлье.
Төслийн багийн хамт олон

Хуралд оролцсон Монгол судлаачид.

Багийн гишүүдийн илтгэл хэлэлцүүлж буй байдал.

Багийн гишүүд ИҮИС болон Улсаны их сургуульд төгсөгчдийн хамт.

Улсаны их сургуулийн CVD ба PVD/STM лабораторид.

ШУТИС-ийн “Нано шинжлэх ухаан, инженерчлэл” хөтөлбөрийн 2023-2024 оны төгсөгч Б.Амаржаргал, О.Сансармаа нар судалгааны ажлаа танилцуулж байна.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.