2025 оны 11 дүгээр сарын 21–27-ны өдрүүдэд ШУТИС-ийн ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б. Тунгалагтамир, Химийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Г. Саран нар “ERASMUS-D FREIBERG 01” төслийн хүрээнд ХБНГУ-ын Фрайбергийн Уул Уурхайн Академид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдав. Үүний зэрэгцээ тус Академийн Хими, Физик, Математикийн сургуулиуд болон “Эрчим хүчний процессын инженерчлэл ба Химийн инженерчлэлийн” хүрээлэнгийн захирлуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2025 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Фрайбергийн Уул Уурхайн Академийн уламжлалт, сургуулийн өсвөр насны хүүхдүүдэд зориулсан “Junior Uni” буюу “Хүүхдүүдийн их сургууль” арга хэмжээнд оролцов. Энэ жилийн арга хэмжээг “Математик” сэдвийн дор зохион байгуулсан бөгөөд нийт 300 гаруй хүүхэд эцэг эхийн хамт идэвхтэй оролцлоо.

Зураг 1. “Junior Uni” арга хэмжээг их сургуулийн лекцийн зааланд зохион байгуулсан
Энэхүү арга хэмжээ нь хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн байгалийн шинжлэх ухаанд дурлуулж улмаар дунд сургуулиа төгсөөд инженерийн чиглэлээр их , дээд сургуульд суралцах сонирхлыг бий болгох зорилготой байна. Уг арга хэмжээний хүрээнд сонирхолтой туршилт явуулах, хөгжилтэй бодлого бодуулах, багаар ажиллуулах зэргээр хүүхдүүдийг байгалийн шинжлэх ухаантай танилцуулдаг онцлогтой юм.
2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б. Тунгалагтамир нь Фрайбергийн Уул Уурхайн Академийн Хими, Физик, Биологийн шинжлэх ухааны сургуулийн захирал доктор (Ph.D), профессор Геро Фриштэй уулзаж тус сургуультай профессор багш, оюутан солилцох, бакалаврын түвшинд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх болон хамтарсан судалгааны ажил, төсөл хийж гүйцэтгэх, “Journal of Applied Science and Engineer JASE-A”-д сэтгүүлд шилдэг өгүүллүүдээ хэвлүүлэхийг урьж, цаашид хоёр сургууль хамтарсан өгүүлэл бичих боломжийг бүрдүүлж ажиллах зэрэг чиглэлээр санал солилцлоо.

Зураг 2. Б. Тунгалагтамир болон Геро Фриш нар уулзалтын үеэр
Тус уулзалтын явцад Саксоны элч хөтөлбөрийн хүрээнд 2026 онд Фрайбергийн уул уурхайн академийн багш нарыг 2026-2027 оны хичээлийн жилд ХШУС дээр урьж ажиллуулахаар тохиролцсоны зэрэгцээ 2027 онд ХШУС-ийн зохион байгуулах ICASE-2027 олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн эрдэмтэн судлаачдыг оролцохыг урьлаа.
Мөн эл өдөр Фрайбергийн Уул Уурхайн Академийн Математик болон Мэдээллийн технологийн сургуулийн болон Хэрэглээний анализын хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Мартин Вауриктай уулзлаа.

Зураг 3. Г.Саран, Мартин Ваурик болон Б. Тунгалагтамир нар уулзалтын үеэр
Тус уулзалтын үр дүнд 2026-2027 оны хичээлийн жилд ХШУС-д Математикийн чиглэлээр профессор багш урьж ажиллуулахаар тохиролцсоны зэрэгцээ 2027 онд ХШУС-ийн зохион байгуулах ICASE-2027 олон улсын эрдэм шинжилгээний хуралд тус сургуулийн эрдэмтэн судлаачдыг өгүүлэл хэвлүүлэх, илтгэл хэлэлцүүлж оролцуулахаар боллоо. Мөн цаашид Математикийн чиглэлээр хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ажлыг судалж, боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
2025 оны 11 дүгээр сарын 24, 25-нд Фрайбергийн Уул Уурхайн Академийн “Эрчим хүчний процессын инженерчлэл ба Химийн инженерчлэлийн” хүрээлэнгийн захирал доктор (Ph.D), профессор Грэбнер Мартинтай хүлээн авч уулзлаа.

Зураг 4.Тус хүрээлэнгийн ахлах ажилтан Антониа Хелф, Г.Саран, Б.Тунгалагтамир болон Грэбнер Мартин нар
Профессор Грэбнер Мартин нь бакалаврын хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх, Монголын түүхий эд дээр хамтарсан судалгааны ажил гүйцэтгэх, Монголын инженер техникийн ажилтнуудад сургалт зохион байгуулах болон Монголын түүхий эдээр үйлдвэрлэлийн туршилт явуулах зэрэг ажлуудыг хамтран гүйцэтгэхэд бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн.

Зураг 5. Б.Тунгалагтамир “Эрчим хүчний процессын инженерчлэл ба Химийн инженерчлэлийн” хүрээлэнгийн тоног төхөөрмжүүдтэй танилцаж буй байдал
ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б. Тунгалагтамир нь “Эрчим хүчний процессын инженерчлэл ба Химийн инженерчлэлийн” хүрээлэнгийн нүүрс хийжүүлэх төхөөрөмж болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, лабораториудын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судаллаа.
ХШУС-ийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б. Тунгалагтамир, мөн Химийн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор, доктор (Ph.D) Г. Саран нар “ERASMUS-D FREIBERG 01” төслийн хүрээнд ХБНГУ-ын Фрайбергийн Уул Уурхайн Академид мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж гэрчилгээ гардан авсан.

Зураг 6. Сургадтыг удирдан ажилласан Ёхим Хекер болон Катрин Хойслер
Сургалтын явцад байгалийн ухааныг хүүхдүүдэд хэрхэн хялбар бөгөөд ойлгомжтой аргаар зааж түгээх талаар суралцлаа.

Зураг 7. Альберт Эйнштейн болон Александр фон Гумбольдт нарын хамт
Үүний зэрэгцээ багш нар маань Герман улсын түүх соёлтой танилцлаа.
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа
БНСУ-ын Чусон их сургуультай хамтын ажиллагаагаа “Жи-Локал Их Сургууль”, “РАЙС” төслөөр өргөжүүлнэ
ШУТИС-ийн Клубийн нэгдсэн зөвлөл “Цаг хугацааны гүүр” 10 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ амжилттай боллоо.