Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Монголын Волейболын Холбоо тамирчдын хөгжлийн экосистемийг шинэ үе шатанд хүргэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг хамтын ажиллагаа нь шинжлэх ухаанд суурилсан судалгаа, технологи, сургалтын цогц шийдлүүдийг волейболын спортод нэвтрүүлэхэд чиглэж байна.
Хамтын ажиллагаа дараах үндсэн чиглэлүүдээр хэрэгжинэ:
1. Тамирчдын хоол, шим тэжээлийн стандарт, судалгаа
Тамирчдын биеийн онцлогт тохирсон хоол тэжээлийн үнэлгээ, судалгаа, үндэсний стандарт болон сургалтын хөтөлбөр боловсруулж, спортын хоол тэжээлийн шинэчлэлд хувь нэмэр оруулна.
2. Авьяас илрүүлэлт ба гүйцэтгэлийн өгөгдлийн систем
Тамирчдын биеийн болон тоглолтын үзүүлэлтийг хэмжих төхөөрөмж, арга зүй, өгөгдлийн платформын шаардлагыг тодорхойлох, авьяас илрүүлэх, гүйцэтгэлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр үнэлэх нэгдсэн систем бий болгоход хувь нэмэр оруулна.
3. Спортын сэтгэл судлалын үнэлгээ ба бэлэн байдлын систем
Тамирчдын сэтгэлзүйн бэлэн байдлыг хэмжих үнэлгээний аргачлал, сургалтын хөтөлбөр боловсруулж, спортын сэтгэл судлалын дэмжлэгийг системтэй нэвтрүүлэхээр талууд хамтран ажиллана.
4. Спортын менежмент ба судалгаа-шинжилгээний шинэчлэл
Спортын менежмент, клубын хөгжлийн загвар, спортын экосистемийн шинэчлэл, сургалт болон судалгаа-шинжилгээний ажлыг хамтран хэрэгжүүлж, спортын салбарын мэргэжлийн чадавхыг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Энэхүү санамж бичгийн хэрэгжилт нь Монголын волейболын спортыг шинжлэх ухаан, технологид суурилсан шинэ шатанд гаргах стратегийн ач холбогдолтой үйл явдал боллоо.


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.