2025 оны 11 сарын 17-ны өдөр "ТООН EРТӨНЦ-2025" сэдэвт Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын улсын ХI олимпиад нь гэрийн даалгаварийн гүйцэтгэлийн итгэл хэлэлцүүлэг, ур чадврын тэмцээн, онолын мэтгэлцээн гэсэн үндсэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдав.
Олимпиадын шүүгчээр ХААИС-ийн Док. Ахлах багш Б.Сэр-Од, МУБИС-ийн Док. дэд проф, Ц.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Док.дэд проф Б.Сайнбуян, ШУТИС-ийн Док. Ахлах багш С.Туяа, Ерөнхий шүүгч Ус цаг уур орчны шинжилгээ судалгааны хүрээлэнгийн хэлтэсийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Зохион байгууагчаар ХШУС-ийн дэд проф, Док О.Энхцолмон, Ахлах багш Док М.Амгалан, Ахлах багш О.Сүх, багш О.Эрдэнэтуяа, Ч.Даваасүрэн, Н.Чимэдцозол, ГУУС-ийн Ахлах багш, Док Г.Ундаръяа, ГУУС-ийн Ахлах багш, Док Б.Жавзандулам нар ажиллав.
"ТООН EРТӨНЦ-2025" сэдэвт Газарзүйн мэдээллийн систем, Зайнаас тандан судлалын улсын ХI олимпиадыг “DATA DEUS”, GLOBAL ENVIRON компаниуд ивээн тэтгэж оюутны газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын ур чадварыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулан хамтран ажиллав.
Олимпиадын шагналт байр:
I байр, ХААИС-ийн I баг, ахлагч М. Уранцэцэг, ХААИС,
II байр, Залуу экологич баг, ахлагч Ц.Баянзул, ШУТИС, ХБОИ III курс
III байр, GreenARC баг, ахлагч А.Номинцэцэг, ШУТИС, ХБОИ III курс
Тусгай байр, ШУТИС, ХБОИ II, ахлагч Н.Санчирмаа нар тус тус шалгарсан байна. "ТООН EРТӨНЦ-2025" олимпиадад нийт ШУТИС, МУИС, ХААИС, МУБИС, GMIТ сургуулиудын 16 баг нийт 48 оюутан залуус амжилттай оролцов.
Олимпиадад идэвхтэй оролцсон нийт оюутан залуус та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсэж, хамтран ажилласан “DATA DEUS”, “GLOBAL ENVIRON”компаниудын хамт олондоо гүн талархал илэрхийлье.

Зураг 1. Бүртгэл

Зураг 2. Дурсгалын зураг бүх оролцогчид

Зураг 3. Олимпиадын үйл ажиллагаа

Зураг 4. Олимпиадын үйл ажиллагаа
Зураг 5. I үе шат- гэрийн даалгаврын гүйцэтгэлийн хэлэлцүүлэг

Зураг 6. II үе шат- Ур чадварын тэмцээн

Зураг 6. III үе шат- Онолын асуулт хариултын тэмцээн

Зураг 7. Шүүгчдийн үнэлгээний танилцуулга. Ерөнхий шүүгч Г. Нандин-Эрдэнэ

Зураг 8. I байр эзэлсэн ХААИС-ийн ХААИС-1 баг

Зураг 9. II байр эзэлсэн ШУТИС-ийн Залуу экологич баг

Зураг 10. III байр эзэлсэн ШУТИС-ийн GreenARC баг

Зураг 11. Тусгай байр эзэлсэн ШУТИС-ийн ХБОИ-2 баг
ШУТИС-ийн Удирдах зөвлөл 2026 оны төсвийг баталж, “Чанар, ёсзүйн жил”-ийг зарлалаа
“Эндаументын сан”-г олон улсын жишигт нийцүүлэн байгуулж анхны хөрөнгө оруулалтаа олон улсаас татлаа
ШУТИС, ХШУС-ийн төлөөлөл ХБНГУ-ын Фрайбергийн их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, төсөл хөтөлбөрүүд, хагас үйлдвэрлэлийн төв, лабораториудын үйл ажиллагаатай танилцлаа
“Философи, хүний эрхийн уулзварт: хиймэл оюун ухаан ба ёс зүй” философийн улсын XVII олимпиадад ШУТИС-ийн оюутнууд дэд байрыг эзэллээ
Архивчдын өдрөөр ШУТИС-ийн ажилтнууд салбарын шагналаар шагнагдлаа