2025 оны 11-р сарын 01-ний өдөр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхимийн 6 багш, Газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерчлэл, Газрын тосны инженерчлэл, Хийн инженерчлэл хөтөлбөрөөр суралцаж буй 26 оюутан “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцлаа. Багш, оюутнуудыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирал доктор (Ph.D) Д.Алтанцэцэг, Технологийн албаны дарга Б.Мөнх-Эрдэнэ нар хүлээн авч төслийн талаарх танилцуулгыг хийж, амжилт хүсэв.


Зураг 1. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн бүтээн байгуулалтын үйл ажиллагаатай танилцаж буй байдал
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор 1.5 сая нефтийн бүтээгдэхүүн боловсруулж, дотоодын хэрэгцээгээ 50 орчим хувиар хангах боломж бүрдэнэ. Мөн 1500 ажлын байр бий болно. Монгол Улсын Засгийн Газрын захиалгаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн инженерчлэлийн тэнхим нь Газрын тосны боловсруулах үйлдвэрийн инженерчлэл хөтөлбөрөөр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллах инженер техникийн ажилчдыг бэлтгэж байгаа бөгөөд эдгээр оюутнуудын сургалтын төлбөрийг Ашигт малтмал, газрын тосны газраас олгож байна.
ШУТИС-ийн Төв номын сангийн үйл ажиллагааг танилцуулах цахим семинар амжилттай боллоо
Далай ламын эмч Берри Керзин
"Хөргөлт инженеринг" ХХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
“Хувьсан өөрчлөгдөх хөдөлмөр: цахим шилжилт ба залуучуудын хөдөлмөр эрхлэлт” нэгдсэн форум, өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
Мэргэжилтэн багш нарын лекц боллоо