“Эрдэс баялгийн салбарын сургалт-судалгаа-хамтын ажиллагааны хөгжил” үндэсний II хэлэлцүүлэг ШУТИС-ийн хичээлийн 8 байрын хурлын танхимд 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр боллоо.
Хэлэлцүүлгийг нээж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үг хэлэхдээ “Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд их сургуулийн хөгжлөөс улс эх орны хөгжил шууд хамаарч байдаг. Их сургуулийн хөгжил нь тухайн сургуулийн профессор, багш нарын мэдлэг чадвар, гадаад дотоод хамтын ажиллагаанаас гадна оролцогч талууд болох төгсөгч, ажил олгогч, улс орны хөгжлийн бодлого, дэмжлэгээс шууд хамаардаг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн болоод нийгмийн хөгжилд эрдэс баялгийн салбар тэргүүлэх байр суурь эзэлж байгааг бид сайн мэдэж байгаа. Тиймээс эх орныхоо хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд геологи, уул уурхайн салбарын хөгжил онцгой үүрэгтэй. Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэхэд шаардлагатай аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, судалгааны ажлыг гүнзгийрүүлэхэд мэргэжлийн их, дээд сургуулийн профессор, судлаач, багш нарын үүрэг оролцоо чухал” хэмээн онцоллоо. Тус хурал “Эрдэс баялгийн салбарын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх өнөөгийн байдал”, “Зочин илтгэл”, “Панел хэлэлцүүлэг” гэсэн үндсэн чиглэлүүдийн хүрээнд өрнөж байгаа бөгөөд эхний хэлэлцүүлгийг ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал К.Хавалболот удирдаж байна.
Хуралд “Геологи, уул уурхайн сургуулийн хөтөлбөр, хөгжүүлэлт” сэдвээр ГУУС-ийн Сургалт, чанарын албаны дарга Г.Өлзийсайхан, “Геологи, уул уурхайн сургуулийн эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, хамтын ажиллагаа” ГУУС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Мөнхцэцэг, “Геологи, уул уурхайн сургуулийн чанарын удирдлага, ахиц дэвшил” сэдвээр ГУУС-ийн Чанарын менежер С.Нандинцэцэг нар илтгэл тавилаа.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.