Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Академич Пунсалмаагийн Очирбатын нэрэмжит Геологи, уул уурхайн сургуулийн дэргэдэх Экологи, тогтвортой хөгжлийн төвийн үйл ажиллагааг сэргээн явуулах танилцуулга, нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр ШУТИС-ийн III байрны T-205 тоот танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, доктор (Ph.D) Л.Лхагвасүрэн “Геологи–Үйлдвэрлэл–Төрийн бодлого–Валютын өсөлт” сэдвээр сонирхолтой илтгэл тавьж, оролцогчдод салбарын хөгжлийн чиг хандлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Мөн “Экологи, тогтвортой хөгжлийн төвийн үйл ажиллагааны чиглэл, хамтран ажиллах боломж” сэдвээр тус төвийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Б.Чинзориг илтгэл тавьж, төвийн цаашдын зорилт, чиглэлийг танилцуулсан юм.
Арга хэмжээг ШУТИС-ийн ректор, доктор (Ph.D), профессор Т.Намнан, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор (Ph.D), профессор К.Хавалболот нар нээж үг хэлж, төвийн үйл ажиллагаа сэргээн эхэлж буйд баяр хүргэн, цаашдын хамтын ажиллагаанд амжилт хүслээ.

Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.