ШУТИС-ийн оюутны байрны эрхлэгч, аж ахуйн ажилтан албан хаагчдад “Байгууллагын соёл, ажилтны ёс зүй” сэдэвт сургалтыг 2025 оны 10 дугаар сарын 29 нд МС-ийн ахлах багш Д.Ариунжаргал орлоо.

Сургалтын гол зорилго нь оюутны байранд амьдарч буй оюутнуудад тав тухтай орчин, аюулгүй байдал, цэвэрлэгээ үйлчилгээг 24 цагийн турш хариуцан ажилладаг оюутны байрны ажилтан, албан хаагчдад байгууллага хамт олны соёлын талаар, Х,Y, Z үеүдийн онцлогийг харилцаандаа хэрхэн анхааран ажиллах зэрэг хэрэгцээт мэдээллүүдийг хүргэлээ.
Сургалтын төгсгөлд ОҮА, ББДБА-наас 2025-2026 оны хичээлийн жилд оюутны байранд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, 1, 4, 5, ДаТС-ийн оюутны байранд хийгдсэн засвар тохижилтын ажил түүний гүйцэтгэл, оюутны 3-р байрны засварын явцыг танилцуулж, цаашид анхаарах асуудлууд, хүн бүр ажилдаа хариуцлагатай байх талаар танилцуулга, мэдээлэл хийлээ.





Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.