2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ШУТИС, Фаро Групптэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, дижитал шилжилт болон хиймэл оюун, инновацын чиглэлээр хамтран ажиллах эхлэл тавигдлаа. Санамж бичигт ШУТИС-ийн Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор доктор, дэд профессор Р. Бадмаанямбуу, Фаро Группын захирал А.Бямбажаргал нар гарын үсэг зурсан бөгөөд уг арга хэмжээнд The Asia Group, Поверэд ХХК, ШУТИС-ийн Хиймэл оюуны хөтөлбөрийн оюутнууд байлцлаа.
Энэхүү түншлэлийн эхний алхам болгон The Asia Group-ийн Дижитал Практикийн Гүйцэтгэх захирал, Хонгконгийн их сургуулийн профессор Жорж Чен (George Chen) урилгаар хүрэлцэн ирж “A More Divided Digital World: Different regulatory approaches to AI in the US, EU, and Asia Pacific” сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа. Энэ удаагийн илтгэл нь талуудын цаашдын цуврал арга хэмжээнүүдийн эхлэл бөгөөд хиймэл оюун, дижитал шилжилтийн чиглэлийн олон улсын мэргэжилтэн, судлаачдыг урьж хиймэл оюуны салбарын багш, оюутан залууст мэдлэг, туршлага хуваалцах өргөн боломжийг нээж байгаа юм.



Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.