Европын холбооны Судалгаа ба хөгжүүлэлтийн SHIFT төслийн хүрээнд “SHIFT-MUST-2025” олон улсын эрдэм шинжилгээний хурал семинарыг ШУТИС-ийн судлаачдын хамтарсан баг амжилттай зохион байгуулав. Тус хуралд 8 орны 30 гаруй эрдэмтэд, залуу судлаачид танхим болон онлайнаар оролцсон бөгөөд биоматериал, биоанагаах, эмийн ургамал, биологийн идэвхт нэгдэл, биоинженеринг, биоаюулгүй байдлын чиглэлээр хэрэгжүүлсэн судалгааны ажлын үр дүнг нээлттэй хэлэлцэж, туршлага солилцож, мэдлэгээ дээшлүүлсэн чухал арга хэмжээ боллоо. Тухайлбал, Итали, Португал, Их Британи, БНСУ, Тайланд, Малайз, Австрали улсууд болон Монгол улсын нийт 11 судлаач, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна манай улсын ШУТИС, МУИС, ХААИС, АШУҮИС зэрэг их дээд сургуулийн судлаач багш нар, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн залуу эрдэмтэд дээрх сэдвийн хүрээнд хийсэн судалгааны ажлын үр дүнгээ ханын илтгэлээ танилцууллаа. SHIFT төсөл болон үүний өмнөх REMIX төслийн хүрээнд ШУТИС-ийн 10 гаруй судлаачид өндөр түвшний судалгааны хүрээлэн, төв, лабораторид судалгаа, туршилтын ажлаа гүйцэтгэж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлснийг дурдах нь зүйтэй. Цаашид төслийн дараагийн үе шатыг хэрэгжүүлэх, судалгаа, хөгжүүлэлтийн хамтын ажиллагааны талаар оролцогч талууд санал тохиролцов






ШУТИС-ийн эрдэмтэн Г.Надмид Сүхбаатарын одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн багш, удирдлагууд төрийн дээд цол, одон медалиар шагнагдлаа
Сар шинийн баярыг угтан ШУТИС ахмад настнуудаа хүлээн авч уулзлаа
"САСАКАВА" тэтгэлэгт хөтөлбөрийн талаар
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо