КОФЕ ШОПЫН ЧИГЛЭЛЭЭР ТҮРЭЭСЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Огноо: 2025.10.14

ШУТИС-ийн Хичээлийн V байрны 1 давхарт байрлалтай, цайны газрын үйлчилгээний хэсэгт, таславчтай 30 м.кв талбай Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хичээлийн V байрны 1 давхарт байрлалтай, цайны газрын үйлчилгээний хэсэгт,  таславчтай талбайд кофе шопын чиглэлээр түрээслэх сонирхолтой Монгол улсын хуулийн хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг төрийн өмчийн эд хөрөнгө  түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.

                Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 11-р сарын 05 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө

Материал хүлээн авах хаяг

Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө

Материал нээх хугацаа, хаяг байршил

Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2025 оны 11-р сарын  05 - ний өдрийн 11 цаг 20 минутанд нээнэ

Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ

15,000.00 / арван таван мянган/ төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна.

Дараах нэмэлт шаардлага тавигдана

Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх. Кофе шопын үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага, хувь хүн өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх, Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх,

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ / иргэний хувьд цахим үнэмлэх, оршин суугаа газрын тодорхойлолт/-ний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх,
  • Иргэний хувьд мэргэжлийн, туршлагатай баг бүрдүүлж, сонгон шалгаруулалтанд оролцоно;
  • Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл; /өмнө нь ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажлын гэрээ, нотлох баримт ;
  • Санхүүгийн чадварыг нотлох баримт / иргэн бол харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга, Хуулийн этгээд бол сүүлийн 2023, 2024 оны аудитлагдсан тайлан, татвар, нийгмийн даатгал, шүүхийн шийдвэрээр өр, төлбөргүйг нотлох тодорхойлолт/;
  • Үйл ажиллагааны төлөвлөгөө. Түрээслэх хэсгийн орчин нөхцөлийг сайжруулах засварын болон сургуулийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой хамтран ажиллах санал ирүүлэх
  • Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар; -Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/, НД-8;
  • Нийт ажилчид эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдсан байх. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 тушаал, журмын шаардлагыг хангасан байх
  • Кофе шопын чиглэлээр талбай түрээслэх үнийн санал; 1мкв=
  • Талбай болон эд хөрөнгө түрээслэх үнийн саналын дагуу 1 сарын түрээсийн төлбөртэй дүйцэхүйц барьцаа байршуулах боломжтойг тодорхойлсон албан бичиг
  •  Кофе шопын чиглэлийн үйлчилгээний газарт тавих шаардлага, стандартыг чандлан дагаж мөрдөн ажиллах талаар албан бичиг ирүүлэх
  • Түрээсийн тооцоог хуваарийн дагуу хийх тухай  тодорхойлолт;

Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.

Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ШУТИС-ийн хичээлийн V байранд  очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацааны талаарх мэдээллийг 99727180 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.

Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу-34, ШУТИС-ийн төв байр.

ШУТИС-ийн ЗАХИРГАА, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛБА