link
Огноо: 2025.10.14
ШУТИС-ийн Хичээлийн V байрны 1 давхарт байрлалтай, цайны газрын үйлчилгээний хэсэгт, таславчтай 30 м.кв талбай Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн хичээлийн V байрны 1 давхарт байрлалтай, цайны газрын үйлчилгээний хэсэгт, таславчтай талбайд кофе шопын чиглэлээр түрээслэх сонирхолтой Монгол улсын хуулийн хуулийн этгээд, аж ахуйн нэгж, иргэдийг төрийн өмчийн эд хөрөнгө түрээслэх сонгон шалгаруулалтад оролцох битүүмжилсэн материал ирүүлэхийг урьж байна.
Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа |
2025 оны 11-р сарын 05 - ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө |
Материал хүлээн авах хаяг |
Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу, ШУТИС-ийн төв байр, 2 давхар 219-4 тоот өрөө |
Материал нээх хугацаа, хаяг байршил |
Нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан ШУТИС-ийн төв байр, 2 давхар 215 тоот өрөөнд материалыг 2025 оны 11-р сарын 05 - ний өдрийн 11 цаг 20 минутанд нээнэ |
Эд хөрөнгийн түрээслүүлэх үнийн доод хэмжээ |
15,000.00 / арван таван мянган/ төгрөг |
Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл |
Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 49, 51 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн түрээслэгч сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод зохион байгуулна. |
Дараах нэмэлт шаардлага тавигдана |
Байрны өдөр тутмын засвар үйлчилгээг хариуцах чадвартай байх. Кофе шопын үйлчилгээ үзүүлэхэд стандартын шаардлага хангасан засвар тохижилтыг гүйцэтгэгч байгууллага, хувь хүн өөрийн хөрөнгөөр буцаах нөхцөлгүйгээр гүйцэтгэх, Ашигласан гэрэл цахилгаан цэвэр бохир ус, халаалт гэх зэрэг хэрэглээний төлбөрийг сар бүр тоолуурын заалтын дагуу төлөх, |
Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал |
|
Түрээслүүлэх хөрөнгийн талаар мэдээлэл авах.
Түрээслүүлэх хөрөнгийг өмч эзэмшигч ШУТИС-ийн хичээлийн V байранд очиж үзэж болох бөгөөд сонгон шалгаруулалтын заавар, бүртгэх хугацааны талаарх мэдээллийг 99727180 утсаар болон must.edu.mn цахим хуудаснаас авна уу.
Хаяг: Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, бага тойруу-34, ШУТИС-ийн төв байр.
ШУТИС-ийн ЗАХИРГАА, САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЛБА