100 жилийн ойн хурал ШУТИС-д зохион байгуулагдав

Германы Эрдмийн Солилцооны Байгууллага буюу ДААД (Deutsche Akademische Austauschdienst) нь 1925 онд байгуулагджээ. 100 жилийн хугацаанд дэлхий дахинаа нэр, нөлөө нь тасралтгүй өсч байгаа, хүчирхэг эдийн засагтай Герман улсад ДААД-ын тэтгэлэгт хамрагдан сургалтад суралцах боломж нээгдсэн юм. Монгол эрдэмтэн судлаачид 1990 оноос өндөр хөгжилтэй Герман оронд дадлагаар ажиллах, цаашид Германд тэтгэлэгтэйгээр үргэлжлүүлэн суралцах, Монголд суралцаж байх хугацаандаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах зэрэг боломжтой болсон. Олон улсын түвшний чанартай судалгаа шинжилгээний ажил хийж гадаадад нийтлүүлэх, тэргүүлэх чиглэлүүдээр инновацийг хөгжүүлэх, сургалтын менежмент, хамтын ажиллагаа, зах зээл, үйлдвэрлэлийн хэрэгцээг судласнаар Герман Монголын дээд боловсролын хамтын ажиллагааны үндсэнд өндөр мэдлэгтэй төгсөгчдийг нийлүүлэх, нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, Монгол улсын дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэдэг юм.

2025 оны 9-р сарын 26-нд ДААД байгуулагдсаны 100 жилд зориулсан хурлыг ШУТИС, ГЭСЯ, ДААД Клуб төрийн бус байгууллага хамтран зохион байгууллаа.

Хурлыг нээж ШУТИС-ийн проректор Р.Бадмаанямбуу үг хэлсэн бол ерөнхийлэгчийн зөвлөх Ч.Лодойравсал, ИХ-ын гишүүн Д.Рэгдэл, МУИС-ийн Др.Проф. З.Болд, ГЭСЯ-ы зөвлөх Хана Бекер, ДТИС-ийн проректор Томас Валтер, ДААД-ын Монгол дахь лектор багш Кристиан Келнер, Даниел Матисяк нар баяр хүргэж үг хэлэв.

ШУТИС-д ч БНАГУ-ын үед өндөр боловсрол олж аваад Нэгдсэн Герман Улсаас санхүүжин мэргэжил мэдлэгээ дээшлүүлэн амжилттай ажиллаж буй болон 1990 оноос хойш ГЭСА-ы тэтгэлэгээр ХБНГУ-д суралцаж төгсөн төрөлх сургуульдаа ажиллаж буй нийт 30 гаруй профессор багш нар байдаг юм. ШУТИС нь Германы их дээд сургуулиуд, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтын ажиллагаандаа ямагт анхаарч ирсэн ба энэхүү хамтын ажиллагааг Германы засгийн газраас ямагт дэмжсээр ирсэнд талархаж байдаг билээ.