“Эрчим хүчний дамжуулалт, түгээлт” сэдэвт Монгол-Японы хамтарсан семинарыг ИТДБ төслийн “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн баг болон ЭХИС хамтран 2025 оны 08 сарын 24-ний өдрөөс 08 сарын 28-ний өдрүүдэд ШУТИС дээр амжилттай зохион байгууллаа. Тус семинарт ЭХИС-ийн профессор, багш, судлаачдаас гадна Япон улсын Токиогийн их Сургууль, Токио Дэнки Их Сургууль, Кюүшүгийн Технологийн Их Сургууль, TMEIC, Сайтамагийн Их Сургууль, Кюүшүгийн Их Сургууль, Күрүмэгийн Их Сургуулиудын профессорууд хүрэлцэн ирж, сүүлийн үед хийгдэж буй шинэ техник, технологийн талаарх судалгааны ажлаа танилцуулан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв.
Мөн “Эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инновацийн судалгаа” төслийн 10 жилийн тайланг төслийн багийн ахлагч доктор, профессор Б.Сэргэлэн Монгол, Японы төслийн багийн гишүүд болон Эрчим хүчний салбарын төлөөллүүдэд танилцууллаа.
Энэ удаагийн семинарт Монгол улсын эрчим хүчний салбарын УБЦТС ТӨХК, Эрдэнэт-үйлдвэр ТӨҮГ, Оюу толгой ХХК, Clean Energy ХХК, УБТЗ ХНН, ЦДҮС ТӨХК, Сайншанд Салхин Парк ХХК, Говь 30 МВт-ын НЦС, Салхит СЦС, MMSE ХХК, Випро Инженеринг ХХК, БСД Эрчим хэмнэлт ХХК, Эрдэнэт Булган ЦТС, ББЭХС зэрэг байгууллагуудын инженер, техникийн ажилтнууд идэвхтэй оролцон Японы эрчим хүчний шинэ техник, технологийн шийдлүүдийн талаар харилцан санал бодлоо солилцлоо. Мөн MJEED хөтөлбөрийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр Япон улсад эрдмийн зэрэг хамгаалсан залуу судлаачид оролцож судалгааны ажлаа хэлэлцүүлсэн нь онцлог байв.
Дашрамд дурдахад уг семинарыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн ЭХИС, MJEED төслийн нэгж, УБТЗ ХНН, Дорноговь аймгийн Сайншандын засаг дарга, Сайншанд Салхин Парк ХХК, Говь 30 МВт-ын НЦС-ын хамт олонд талархал илэрхийлж байна.
Эрчим Хүчний Инженерчлэлийн Сургууль
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн проректор Ян Бин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Багш нарын баярын өдөр ШУТИС-ийн шилдэг багш, ажилтнуудад шагнал гардуулах ёслол боллоо
ШУТИС-д MJEED төслийн 10 жилийн үр дүнг дүгнэх симпозиум зохион байгуулагдаж байна
Япон улсын Кумамото их сургуультай хамтарсан “ХЭРЭГЛЭЭНИЙ МАТЕМАТИК” бакалаврын 2.5+2 сургалтын хөтөлбөрийн гэрээг баталлаа
Н.Эрдэнэхүү: ”1000 инженер” төслийн хүрээнд суралцсан төгсөгчид бүгдээрээ эх орондоо ажиллаж байна