2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Газрын тосны боловсруулалтын технологи” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөрийн гэрээнд ШУТИС-ийн ректор профессор Т. Намнан, БНХАУ-ын Зүүн хойд газрын тосны их сургуулийн ректор профессор Дун Хонли нар гарын үсэг зурлаа. Тус гэрээний зорилго “Газрын тос боловсруулах үйлдвэр”-т ажиллах боловсон хүчин бэлтгэж, хос дипломтой өндөр мэдлэг, чадвар эзэмшсэн инженер бэлтгэх, мөн газрын тосны боловсруулалт, инженерчлэлийн чиглэлийн БНХАУ-ын Дачин хотын Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд оюутнуудын танилцах болон үйлдвэрийн дадлага хийх, профессор багш нарын богино хугацааны дадлагажих хөтөлбөрт хамрагдуулах, зочин профессороор ажиллахаар боллоо.

Монгол улсын урт хугацааны хөгжлийн “Алсын хараа-2050” бодлого, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд нийцүүлэн хэрэгжүүлэх “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Бүсчилсэн хөгжлийн бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Үүнд: эрчим хүчний салбарын реформыг цаг алдалгүй эхлүүлэх, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, аж үйлдвэржилт, бүсчилсэн хөгжил, шинэ хотын бүтээн байгуулалт зэрэг эдийн засгийг тэлэх 14 мега төслийг баталсан байдаг. 14 мега төслийн нэг болох “Газрын тосны боловсруулах үйлдвэр” одоо баригдаад явж байна. Энэ үед манай хоёр сургууль “Газрын тосны боловсруулалтын технологи” 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байгаа нь цаг үеэ олсон ажил болж байна. Мөн цаашид уг хамтын ажиллагааг үндэс болгож ахисан түвшний хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, профессор багш нарын хамтын судалгааг хөгжүүлэх, хамтарсан гарааны компани болон хамтарсан лаборатори байгуулах олон талт чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа тухайгаа онцлон хэллээ.

БНХАУ-ын Зүүн хойд газрын тосны их сургуулийн ректор профессор Дун Хонли Монгол улс болон БНХАУ нь хил залгаа, олон жилийн түүхтэй нөхөрсөг хөрш улс юм. Бид газрын тосны чиглэлээр урт болон богино хугацааны сургалтуудаар Монгол улсын төр захиргаа, холбоо, аж ахуй нэгж байгууллагуудтай хамтран инженерүүдийг чадавхжуулах, бакалаврын оюутнуудыг бэлтгэх, хятад хэлний бэлтгэл курст оюутнууд сургах зэргээр хамтран ажиллаж ирсэн. Энэ удаад Монгол улсад инженер, техникийн ажилтан, мэргэжилтэн бэлтгэдэг тэргүүний их сургуультай хамтран “Газрын тосны боловсруулалтын технологи” бакалаврын 2+2 хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаадаа талархаж байна. Хоёр сургууль цаашид газрын тосны боловсруулалт, инженерчлэлийн олон чиглэлээр сургалт, судалгааны төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хамтарсан гарааны компан, лабораториудыг байгуулах, боловсон хүчин бэлтгэх үйлсэд хамтран ажиллаж хоёр улсын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.