Уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, цөлжилт, газрын доройтол, ойн хомсдол, доройтол нь хүн төрөлхтний оршин байхад тулгамдаж буй гол асуудлууд болж байгаа билээ. Энэхүү тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх үндсэн шийдлүүдийн нэг нь мод тарьж ургуулах ажил болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч бодлого, үйл ажиллагаа чиглүүлэн ажиллаж байна.
Даян дэлхийн энэхүү санаачилгад Монгол улс нэгдэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг санаачилж 2030 он гэхэд “Нэг тэрбум мод” тарьж, арчлан хамгаалах, ургуулахаар зорин ажиллаж байна.
Манай ой судлаачид, эрдэмтдийн судалж тогтоосноор Монгол орны ойн сан 2005-2015 оны хугацаанд 1.4 сая га талбай ойн түймэр, хортон шавжид өртсөн, болон бусад ойд үзүүлэх сөрөг нөлөөллөөс үүдэн доройтолд орсныг тогтоогоод байна.(UN-REDD, 2017).
ШУТИС-ийн харьяа Ой модны сургалт, судалгааны хүрээлэн Монгол орны ойн доройтлыг бууруулахад зориуд анхаарч “Доройтсон ойг нөхөн сэргээх, арчлах, технологи-инноваци хөгжүүлэх- ДОНСАТИ хөтөлбөр”-ийг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Өвөр Байгалийн ойн-ургамжилжлын мужын Зүүн Хэнтэйн нурууны хошуу буюу Баянзүрх дүүргийн Улиастайн амны 70-р хэсэглэлийн ой нь 2004 онд сул эрчимтэй түймэрт өртөн, 2008 онд 10, 16-р ялгарал нь дахин давтан түймэрт өртсөн, экологийн хувьд эрс өөрчлөлтөд орж, доройтсон ойг сонгон авч Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжтай ой ургуулах туршилт судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Ой модны сургалт, судалгааны хүрээлэн нь хуучин байсан эх ойн бүрэлдэхүүнд дөхүүлж тэнд ургаж байсан модны төрлөөр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадамжтай холимог ой ургуулах туршилт судалгааны ажил гүйцэтгэх, технологи хөгжүүлэх ажлыг Тэрбум мод сангийн дэмжлэгээр хийж байна. Олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод тарих үйл ажиллагаанд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн, Уул уурхайн хүрээлэн, Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн судлаач, албан хаагчид нэгдэж “Мод тарих нь эхлэл, ургуулах нь хариуцлага” урианд доор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж 4200 ширхэг ил болон далд үндэсний системтэй шинэсний тарьцаар ойжуулалтын ажлыг 5 дугаар сарын 16-17 өдрүүдэд хамтдаа хийж гүйцэтгэв.
Мод тарих үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон, зохион байгуулсан ШУТИС-ийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн удирдлага, хамт олонд талархал илэрхийлье.


Мэргэжил арга зүйн зөвлөгөө, гал түймрээс болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгч байгаа байдал.



Мод тарих үйл ажиллагаа


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.