ШУТИС-ийн Оюутны үйлчилгээний алба, Бүрэлдэхүүн сургуулийн Сургалт, чанарын албатай хамтран оюутанд зориулсан цагийн болон байнгын ажлын байрыг танилцуулах, зуучлах, дадлага ажил хийхэд туслахад чиглэсэн “АЖИЛ ОЛГОГЧДЫН НЭГДСЭН УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ”-ийн арга хэмжээг ШУТИС-ийн хичээлийн бүх байруудад оюутанд ойр байхаар зохион байгуулснаараа онцлог боллоо.

Тус арга хэмжээнд нийт 49 байгууллага, ШУТИС-ийн төгсөгчдөд “Ажил эрхлэлтэд чиглүүлэх сургалт”-ийг хамтран зохион байгуулдаг хүний нөөцийн MSDI Pro-HR консалтинг групп, 2025 оноос эхлэн оюутан залууст зориулан “Student Samushil” салбарыг нээн ажиллуулж буй өдрийн хөдөлмөр зуучлалын төв зэрэг байгууллагуудыг урьж ажиллууллаа. Байгууллагуудад оюутнууд цагийн болон байнгын ажлын байранд бүртгүүлж, байгууллагуудтай танилцах зэрэг үр дүнтэй ажиллав.



Ороцогч байгууллагын төлөөллүүдээс ШУТИС-ийн төгсөгчдийн ур чадварын талаар судалгаа авсан ба судалгааны үр дүнг танилцуулахад


Энэ өдөр ШУТИС-ийн төгсөгчдөд “Ажил эрхлэлтэд чиглүүлэх сургалт”-ийг 2025 оны 3 дугаар сараас 5 дугаар сарын 01 хүртэл зохион байгуулсан ба тус сургалтад нийт 209 оюутан хамрагдсанаас 30 оюутан сургалтын батламж авах болзол хангасан. Эдгээр оюутнуудын төлөөлөлд батламж олголоо. Батламжийг ОҮА-ны дарга Д.Цогзолмаа, мэргэжилтэн Ц.Болдбаатар, MSDI Pro-HR консалтинг группийн захирал Б.Анхбаяр нар гардуулж өгсөн. Батламж авсан оюутнуудад цаашдын боломж, төсөл хөтөлбөрт хамтран ажиллах талаар тусгайлан танилцууллаа.


Оюутны үйлчилгээний алба
Бүрэлдэхүүн сургуулийн сургалт, чанарын алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.