Оюутан залуус, хүүхэд багачуудын зохион бүтээх авьяас чадвар, техник сэтгэлгээг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие даан суралцахуйг дэмжих зорилготой “Автомат Робот 2025” тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд (2025.04.19-20) ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны, Технологийн сургууль дээр зохион байгуулагдлаа.
Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Электроникийн салбарын “High Tech” сайн дурын клубын оюутнууд цагаан зурааст замаар уралддаг роботын тэмцээнийг 2009 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд 2014 оноос хүрээгээ тэлж “Тойрог зам” болон “Шулуун зам”-ын уралдаан, 2023 оноос дроны төрлүүдийг нэмж оюутан болон сурагч гэсэн ангиллаар ШУТИС-МХТС-ийн Захиргаа, МХТС-ийн “High Tech” клуб хамтран уламжлал болгон зохион байгуулсаар байна.
"Автомат робот-2025" хаврын тэмцээнд:
Энэ удаагийн дроны тэмцээнийг “I’m World Mongolia” ЭсЖиЖи Прэнд ХХК ивээн тэтгэж тэргүүн, дэд, гутгаар байр эзэлсэн багуудад програмчлагддаг дронууд гардууллаа.
Тэмцээний дүнг танилцуулбал:
2025-04-19-ний өдрийн тэмцээний дүн
Робот Рейс уралдаанд 8 баг өрсөлдсөнөөс:
● Мэдээлэл холбоо технологийн сургуулийн Т.Баатархүү ахлагчтай “MNBot” баг тэргүүн байр
● Шинэ Монгол технологийн сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “Electro” баг дэд байр
● Ц.Баасандорж ахлагчтай баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Дроны уралдаанд 15 баг өрсөлдсөнөөс:
Микромауз төрөлд 5 баг оролцсоноос:
2025-04-20-ны өдрийн тэмцээний дүн
Шулуун замын тэмцээнд ЕБС болон их, дээд сургуулийн ангилалд нийт 19 баг өрсөлдсөнөөс:
Ерөнхий боловсролын сурагчийн ангилалд
● 11-р сургуулийн Б.Оюун ахлагчтай “HAWKS” баг тэргүүн байр
● Орчлон сургуулийн А.Ихбаяр ахлагчтай “Орчлон 3” баг дэд байр
● Шинэ санаа инноваци сургуулийн Д.Жавхлантөгс ахлагчтай “Жавхаа” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Их дээд сургуулийн ангилалд
● Шинэ Монгол технологий сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай “Electro” баг тэргүүн байр
● ШУТИС-ГУУС-ийн А.Эгшиглэн ахлагчтай “Idea” баг дэд байр
● ШУТИС-ийн Мэдээлэл Холбооны Технелогийн Сургуулийн Б.Зэлмэ ахлагчтай “Мөрөөдөл” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Шоо цуглуулах тэмцээнд 11 баг өрсөлдсөнөөс:
● 44-р сургуулийн Э.Энх-учрал ахлагчтай “Speed mind” баг тэргүүн байр
● Төв аймгийн Батсүмбэрийн ЕБС-ийн Ж.Жандаулет ахлагчтай Билэгжаргал, Марат гишүүнтэй “Хүй мандал” баг дэд байр
● Орхон Хасу сургуулийн Х.Билгүүнтөгс ахлагчтай “Enforcer” баг гуравдугаар байрыг тус тус эзэллээ.
Тэмцээнд оролцсон бүх багууддаа болон амжилттай оролцсон нийт тамирчдадаа талархал илэрхийлж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Дараа жил гал гарсан тэмцээнээрээ эргээд уулзацгаая!
“Инженерийн шилдэг шийдэл бүхий дипломын төсөл шалгаруулах” арга хэмжээг анх удаа зохион байгууллаа
Зэргийн бус сургалтын гэрчилгээ олголоо.
ШУТИС-ийн гурван багш төрийн дээд цол хүртлээ
ШУТИС-ийн ректор Т.Намнан Унгарын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
ШУТИС-д Туркийн хамтын ажиллагаа, зохицуулалтын агентлаг (TİKA)-аас "Жазари” лабораторийг байгуулж, дадлагын сургалтыг зохион байгууллаа