ШУТИС-ийн Барилга, Архитектурын Сургууль (БАС)-иас элсэгчдэдээ сургуулийн орчин, мэргэжлийн хөтөлбөрүүд, сургалтын онцлогийг танилцуулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, “Ган гүүр” бүтээлч инженерийн тэмцээнийг танилцуулах замаар ирээдүйн сонголтод нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ийг 2025-5-3-ны өдөр хичээлийн 2-р байранд зохион байгуулав. Өдөрлөгт Нийлслэлийн ЕБС-ийн 300 гаруй сурагч багш болон гэр бүл, найз нөхдийн хамт ирж оролцлоо.
Мөн оюутны “ГАН ГҮҮР-2025” тэмцээнийг 2025 оны 5-р сарын 2-3-ны өдрүүдэд ШУТИС дээр амжилттай зохион байгуулж дүнгээ гаргав.
Энэ удаагийн тэмцээний эцсийн шалгаруулалтад ШУТИС-ийн БАС-ийн 6, Техник, Технологийн Дээд Сургуулийн 1, Шинэ Монгол Технологийн Дээд Сургуулийн 1, мөн түүнчлэн ШУТИС-ийн харъяа Технологийн Коллежийн 2 баг, Монгол Коосэн Технологийн Коллежийн 1 баг, Шинэ Монгол Технологийн Коллежийн 1 баг, нийт 12 багийн 108 оюутан өөрсдийн мэдлэг, чадвараар өрсөлдөв.
Оролцогч багууд “Азийн ган гүүр 2025” тэмцээний дүрмийн дагуу 4 м урттай, 60см өргөнтэй, энгийн тулгууртай гүүрийг өөрсдөө төсөллөж, барилгын гангаар бүтээж, тэмцээний талбайд угсарч, ачаалж өрсөлдөж дараах байруудад шалгарав.
1-р байр – ШУТИС-ийн “Иннов Арк” баг
2-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
3-р байр – ТТДС-ийн “Бүтээлч Монгол” баг
1-р байр – ШУТИС-ийн “Фирмус” баг
2-р байр – ШУТИС-ийн “Арк Стийл” баг
3-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
1-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
2-р байр – ШУТИС-ийн “Иннов Арк” баг
3-р байр – ШУТИС-ийн “Арк Стийл” баг
1-р байр – ШУТИС-ийн “Иннов Арк” баг
2-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
3-р байр – ШУТИС-ийн “Бат Холбоос” баг
1-р байр – ШУТИС-ийн “Фирмус” баг
2-р байр – ШУТИС-ийн “Бат Холбоос” баг
3-р байр – ШУТИС-ийн “Дельта” баг
1-р байр – ШУТИС-ийн “Бат Холбоос” баг
2-р байр – ШМТДС-ийн “Шинэ Монгол” баг
3-р байр – ШУТИС-ийн “Фирмус” баг
Ерөнхий гүйцэтгэлээр 1-р байранд ШУТИС-ийн “Дельта” баг шалгарч Гран При шагналын эзэн боллоо.
Энэхүү оюутны уралдаанд идэвхтэй оролцсон нийт багийн оюутнууд, дэмжиж хамтран ажилласан ШУТИС-ийн Барилга Архитектурын Сургууль, “Баяр багш” сан, ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим, шударгаар шүүсэн шүүгч нар, зохион байгуулж ажилласан нийт багш, ажилтнууддаа гүнээ талархаж байгаагаа илэрхийлээд цаашдын ажил үйлс нь өөдрөг амжилттай байхыг ерөөе.
Ийгл ТВ-ийн 2025-5-3-ны өдрийн 19:00 цагийн мэдээ, МҮОНТ-ийн 5-р сарын 5-ны өдрийн 11 цагийн Мэдээллийн хөтөлбөрөөр уг тэмцээний тухай орон даяар мэдээлэгдэв.
Тэмцээний Facebook page: “Ган гүүрийн тэмцээн”.
Мэдээ бэлтгэсэн: ШУТИС-ийн БАС-ийн Барилгын Инженерийн Салбар
Ган Гүүр-2025 тэмцээнд оролцогчид. Илтгэлийн тэмцээний дараа (V/2)
Ган Гүүр-2025 тэмцээнд оролцогчид. Тэмцээний дараа (V/3)
Нэгдсэн дүнгээр 1-р байр буюу Гран При хүртсэн “Дельта” баг (ШУТИС, БАС)
Угсралтын өртөг төрлөөр 1-р байранд орсон “Иннов Арк” баг (ШУТИС, БАС)
Бүтээцийн өртөг төрлөөр 1-р байранд орсон “Фирмус” баг (ШУТИС, БАС)
Нийт өртөг төрлөөр 1-р байранд орсон “Дельта” баг (ШУТИС, БАС)
Гоо Зүй төрлөөр 1-р байранд орсон “Иннов Арк” баг (ШУТИС, БАС)
Илтгэл төрлөөр 1-р байранд орсон “Фирмус” баг (ШУТИС, БАС)
Хотойлтын таамаг төрлөөр 1-р байранд орсон “Бат Холбоос” баг (ШУТИС, БАС)
БАС-ийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” болон “Ган гүүр-2025” 6 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөв
Олон улсын хятад хэлний гүүр тэмцээн
ШУТТНС-д “Mixed reality hendbooks for mining engineers” шинэ ном бэлэглэлээ
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль нь “Гамшигт Тэсвэртэй Дэд Бүтцийн Эвсэл” олон улсын байгууллагын Их Сургуулиудын Консорциумд нэгдлээ
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо