"ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД" УЛСЫН ОЛИМПИАД боллоо
Монгол улсын инженер, технологийн салбарыг хөгжүүлэхэд гол түлхэц болох хүний нөөцийг бэлтгэн гаргадаг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн нэрэмжит “Ирээдүйн инженерүүд 2025” улсын гуравдугаар олимпиад 3 дахь жилдээ зохион байгуулагдлаа.
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдаас инженерийн сэтгэлгээтэй, ирээдүйд инженер болох сонирхолтой, ШУТИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдыг нээж илрүүлэх, ШУТИС-ийн сургуулийн тэтгэлэгээр суралцах боломжийг олгох, ШУТИС-ийн сургалтын хөтөлбөрийг сурагчдад сурталчлах зорилготой юм.
Олимпиадын шалгаруулалт 3 шаттайгаар үргэлжилсэн бөгөөд нэгдүгээр шатыг Б.Должисүрэн, хоёр ба гуравдугаар шатыг Г.Зоригт багшаар ахлуулсан Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор багш нар боловсруулан батлуулж, тэмцээн уралдааныг зохион байгуулж, сурагчдыг шалгарууллаа.
Олимпиадын:
I шат нь - математик, физик, хими, механик, мэдээллийн технологи хичээлийн онолын суурь мэдлэг, инженерийн сэтгэх чадварыг сорьсон онлайн асуулт бүхий даалгавар.
II шат нь - тодорхой өгөгдсөн нөхцөлд инженерийн тооцоонд суурилсан зохион бүтээх даалгаварыг гэрт гүйцэтгэж, бүтээлийн инженерийн санаа, шийдлээр уралдах;
III шат нь - шалгарсан 20 оролцогч Шинжлэх ухаан технологийн их сургууль дээр хүрэлцэн ирж урьдчилан бэлдсэн материал, багаж хэрэгслийг ашиглан инженерийн тооцоолол, байгалийн ухаан болон мэдээллийн технологийн мэдлэгт суурилсан зохион бүтээх даалгаврыг лабораторт туршин гүйцэтгэж, талбайн тэмцээн дээр уралдуулсан гүйцэтгэлээр үнэллээ.
Энэ удаагийн олимпиадад 239 сурагч бүртгүүлж I шатанд 188 сурагч онлайнаар оролцож, II шатанд 20 сурагчийн бүтээлийг шалгаруулж III шатанд ирж оролцлоо.
Олимпиадын ТУСГАЙ БАЙРанд:
Мөнхбат |
Тэнгис |
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн ерөнхий боловсролын сургууль, 12б анги |
Өлзийтогтох |
Бэлгүтэй |
Дорнод аймгийн, Хэрлэн сумын 1-р сургууль, 12б анги |
Баатар |
Ариунбаатар |
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Дэлгэрмөрөн цогцолбор сургууль , 12г анги |
Баясгалан |
Пүрэвдавга |
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Тэмүүлэл-Эрдэм сургууль, 12а анги |
Зоригтбаатар |
Эрдэнэтунгалаг |
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Тэмүүжин сургууль, 12г анги |
Олимпиадын ХҮРЭЛ медалийг:
Олимпиадын МӨНГӨН медалийг:
Олимпиадын тэргүүн байр, АЛТАН медалийг:
нар тус тус хүртлээ.
Мөн ШУТИС Барилга, Архитектурын Сургууль -ийн Усны барилга байгууламжийн судалгаа хөгжлийн төвийн нэрэмжит дөрвөн жилийн сургалтын тэтгэлгийг (133 кр = 24 сая төг) Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Хөвсгөл "Дэлгэрмөрөн" цогцолбор сургууль -ийн сурагч Б.Ариунбаатарт гардууллаа.
III шатанд шалгарсан сурагчид ЭЕШ өгч ШУТИС-ийн Элсэлтийн журамд заасан босго онооны болзлыг хангасан тохиолдолд ШУТИС-д хүссэн мэргэжлээр элсэн суралцах урилга авна.
ШУТИС-д элсэж суралцсан тохиолдолд 30 кредитийн сургалтын төлбөрийн тэтгэлэгийг тэргүүн байр эзэлсэн нэг сурагч 100%, 2-р байрын хоёр сурагч 70%, 3-р байрын гурван сурагч 50%, тусгай байрын таван сурагч 30%-ийн тэтгэлэгтэй юм.
2023, 2024 оны олимпиадын зарим тоон мэдээллийг харуулав.
Нийт бүртгүүлсэн, оролцсон, ШУТИС-д элсэн суралцагчдын тоо
Д.д |
Он |
Нийт бүртгүүлсэн сурагчид |
I шат |
II шат |
III шат |
Шалгарсан |
ШУТИС-д элсэн суралцсан |
оролцсон сурагчдын тоо |
|||||||
1 |
2023 |
392 |
272 |
96 |
- |
20 |
15 |
2 |
2024 |
422 |
262 |
83 |
24 |
20 |
20 |
|
НИЙТ |
814 |
534 |
179 |
24 |
40 |
35 |
ШУТИС-д элсэн суралцсан хөтөлбөр, сурагчийн тоо
Д.д |
ШУТИС-д элсэн суралцсан хөтөлбөр |
2023 он, сурагч |
2024 он, сурагч |
1 |
Сэргээгдэх эрчим хүч |
2 |
|
2 |
Механик инженер |
2 |
2 |
3 |
Цахилгааны инженерчлэл |
1 |
2 |
4 |
Архитектур |
4 |
2 |
5 |
Хиймэл оюун ухаан |
1 |
|
6 |
График дизайн |
1 |
|
7 |
Kибер аюулгүй байдал |
1 |
3 |
8 |
Мэдээллийн систем |
1 |
1 |
9 |
Программ хангамжийн инженерчлэл |
1 |
3 |
10 |
Цахилгаан системийн автомажуулалт |
1 |
|
11 |
Өрөмдлөгийн инженерчлэл |
|
1 |
12 |
Барилгын инженерчлэл |
|
2 |
13 |
IoT /Юмсын интернэт/ технологи |
|
1 |
14 |
Уул уурхайн ашиглалтын технологи |
|
2 |
15 |
Дулааны цахилгаан станцын инженерчлэл |
|
1 |
|
|
15 |
20 |
2025 онд олимпиадад бүртгүүлсэн сурагчдын тоо, III шатанд шалгарсан байдал
Холбоо барих утасны дугаар: 99089677, 99018091, 99708979, 99172033
Цахим хаяг: Future-Engineer@must.edu.mn
Фейсбүүк хаяг: Ирээдүйн инженер
Олимпиадыг зохион байгуулах комисс
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
Фасебук хуудасны хандалтын мэдээлэл 2024.05-р сарын байдлаар
Фасебук хуудасны хандалтын мэдээлэл 2025.01-р сар
2025 онд олимпиадад бүртгүүлсэн сурагчдын тоо
“Ирээдүйн инженерүүд” улсын олимпиад боллоо
ШУТИС-ийн профессор, багш судлаачдын “Эрдмийн чуулган 2025“ Эрдэм шинжилгээний хурал ажилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XXIV ЧУУЛГАН”-ны шилдэг бүтээлийн уралдаан зохион байгуулагдлаа
Эко боловсролын аян 2025 “ШУТИС-ийн цэмцгэрүүд”
Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д. Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад”