Монгол улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн профессор, эрдэмтэн багш судлаачдын дунд хоёр жилд нэг удаа зохиогддог “Эрдмийн чуулган-2025” эрдэм шинжилгээний хурал 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын танхимд амжилттай зохион байгуулагдлаа.
“Эрдмийн чуулган 2025” нэгдсэн хурлыг ШУТИС-ийн Санхүү, төлөвлөлт эрхэлсэн проректор, доктор, профессор В.Өлзийбаяр нээж ШУТИС-ийн нийт эрдэмтэн багш, судлаачдадаа эрдмийн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Мэндчилгээний дараа ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга доктор Ц.Цоггэрэл Эрдмийн чуулганы удирдамжийг уншиж танилцуулав.
Эрдмийн чуулганы үндсэн илтгэлийг БАС-ийн Инженерийн байгууламжийн салбарын ахлах багш, доктор (Ph.D) Б.Аюурзана “Эгийн голыг усан цахилгаан станцын ашиглалт ажиллагааны үед мөсний үзэгдэлд үзүүлэх нөлөөллийн судалгаа” сэдвээр сонирхолтой илтгэлийг хэлэлцүүллээ.
Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд шинжлэх ухааны гурван салбарт судалгааны ажлын үр дүн бүхий хоёр шатны сонгон шалгаруулалтаас шалгарсан нийт 30 гаруй илтгэл хэлэлцэгдсэнээс дараах эрдэмтэн судлаачид шагналт байранд шалгарлаа.
Үүнд:
Техник-технологийн салбар:
Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухааны салбар:
Нийгэм, эдийн засаг, дизайны салбар
“Эрдмийн чуулган 2025“ эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт профессор, эрдэмтэн багш, судлаачид та бүхний эрдэм шинжилгээ, судалгааны ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.



Зохион байгуулагч:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ТЕХНОЛОГИ ХӨГЖҮҮЛЭЛТИЙН АЛБА
ШУТИС-ийн нийгэм, хүмүүнлэгийн сургууль, Унгар судлалын хүрээлэнтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
“Сегедийн их сургууль, Алтай судлалын тэнхимийн үйл ажиллагаа, судалгааны чиглэл”-ээр илтэл тавилаа
Улсын оюутны математикийн олимпиад
Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Жавхлан ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнтэй танилцав
ШУТИС-ийн багш Дэлхийн медальтан боллоо