ШУТИС-ийн ГУУС-ийн жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д.Тогтохын нэрэмжит “Геологийн хээрийн улсын Х олимпиад” 2025 оны 04 сарын 26-нд Горхи–Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад ШУТИС, МУИС-ийн оюутны 9 баг оролцлоо.
Олимпиадыг Хан Өрнөд майнинг, Дарханы геологийн Монгол Алт, Гурван талст, Велсмон компаниуд болон геологич, доктор Б.Хашгэрэл, уг олимпиадыг анхлан санаачлагч, тус сургуулийн оюутны Гео-Эрдэм клубийн ахлагчаар ажиллаж байсан ЭТТ компаний геологич Б.Билгүүн, Х.Хишигбаатар, Ц.Эрдэнэсайхан, Г.Төрбат, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Д.Тогтох гуайн охин, удам дамжсан геологич, доктор Т.Хасмарал нар ивээн тэтгэсэн.



Шүүгчдийн бүрэлдэхүүнд Велсмон ХХК-ний захирал Б.Мөнхбат, Шинэ дэвших гео ХХК-ний захирал Л.Энхтүвшин, геологич М.Болдбаатар нар ажиллан олимпиадад оролцогчдын даалгавар гүйцэтгэлийг шударгаар шүүн хэлэлцэж дараах байрыг эзлүүлэв. Үүнд:

1-р байр Limonite баг 2-р байр Турбидит баг

3-р байр Rhodium баг Тусгай байр Smitsonite баг


Ирээдүйд эх орныхоо эрдэнийн үүцийг задлах эрдэм мэдлэгтэй чадварлаг инженерүүд болох эхлэл сууриа бахархам сайхан амжилтаар эхлүүлж чадсан та бүхэнд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
Ивээн тэтгэгчид болон эрхэм мэргэн шүүгч нартаа бидний сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилласанд олимпиадыг зохион байгуулагчид болон нийт оюутан суралцагчдынхаа өмнөөс чин сэтгэлийн гүн талархал илэрхийлье.
Тус олимпиадыг ГГС-ийн дэд профессор С.Хишигсүрэн, Ахлах багш Б. Гантулга, Д.Хишигсүрэн нар хамтран зохион байгуулав.
Хамтран зохион байгуулагчид болон оролцсон бүх оюутнууддаа талархал илэрхийлж, амжилт хүсье.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.