ШУТИС-ийн Менежментийн сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимээс JOB FAIR-2025 Ажлын байрны нээлттэй өдөрлөгийг 2025.04.10-ны өдөр амжилттай зохион байгуулан өндөрлөлөө. Уг арга хэмжээ ШУТИС-ийн Менежментийн сургууль дээр тус өдрийн 09.30-18.00 цагийн хооронд зохион байгуулагдсан бөгөөд нийт 25 компани, аж ахуй нэгж, байгууллагууд оролцож, Бизнесийн удирдлага, Маркетинг, Санхүү банк, Хүний нөөцийн менежмент, Олон улсын бизнесийн менежмент, Мэдээллийн системийн менежмент, Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент, Харилцаа холбооны менежмент мэргэжлийн 3, 4-р курсын нийт 240 гаруй оюутнууд хамрагдав.
Энэхүү арга хэмжээний зорилго нь төгсөгч оюутнууд болон дадлага хийх оюутнуудыг ажлын байрны мэдээллээр хангах, ажил олгогч компаниудтай холбох мөн түүнчлэн сургууль болон ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэгдсэн бөгөөд энэ жилийн арга хэмжээ нь “Маркетинг: Өчигдөр, Өнөөдөр, Маргааш-2025” өдөрлөгтэй хамтатган зохион байгуулагдсанаараа онцлогтой боллоо.
Арга хэмжээний хүрээнд компаниуд үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцуулан байнгын болон түр ажлын байрны мэдээллээ оюутнуудад хүргэж, сургуулийн зүгээс бакалаврын түвшний 3, 4-р курсын оюутнуудын мэдээллийг ажил олгогчдод хүргэж, ажлын байраар хангах болон мэргэжлийн дадлага хийлгэхэд хамтран ажиллахаар болсон юм.
Хөтөлбөрийн дагуу үдээс хойш 16.00-18.00 цагт ажлын байрны нээлттэй өдөрлөгт оролцсон байгууллагуудтай сургуулийн төлөөлөл уулзаж, бакалаврын хөтөлбөрт орсон өөрчлөлтүүдийг танилцуулан, хөтөлбөрт тусгах ажил олгогчдын санал болон ажил олгогчдын сэтгэл ханамжийн судалгааг авч, оролцсон байгууллагуудтай хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тогтлоо.
“Job Fair-2025” Ажлын байрны нээлттэй өдөрлөгт дараах байгууллагууд оролцов. Үүнд:
Өдөрлөгийн үйл явцын хэсгээс







Ажил олгогчидтой хийсэн уулзалтын хэсгээс


Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.