ШУТИС-ийн сайн дурын “Хятад хэлний клуб” 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улирлын соёлын хичээлээ “Хятадын тулааны урлаг" сэдвээр эхлүүллээ.
Соёлын хичээлээ ШУТИС-ийн техник технологийн орчуулагчийн хятад хэлний анги, 2+2 хамтарсан хөтөлбөр, хятад хэл сонгон суралцаж буй оюутан залуусын Хятадын соёл, түүх, тэдгээртэй холбоотой үг хэллэг сургах, соёлын ойлголтыг гүнзгийрүүлэх, хятад хэлний мэдлэгийг өргөжүүлэх зорилгоор Ази судлалын тэнхимийн хятад хэлний мэргэжилтэн багш Лю Юүтин, Чю Шинван, Ян Зуи нарыг урьж амжилттай зохион явууллаа.
Багш: Чю Шинван
Сэдэв: Хятадын тулааны урлаг
Хятадын тулааны урлагийн төрөл, тэдгээрийн хөдөлгөөний онцлог, холбогдох үг хэллэгийн талаар Чю Шинван багш танилцуулж, хичээлд оролцогч оюутнуудтай хамт хөдөлгөөн дасгал хийлээ. Мөн Хятад уран бичлэгийн үндсэн арга аргачлалыг зааж, бичих дадлага хийлгэсэн нь оюутнуудын соёлын мэдлэг болон хэлний чадварыг нэгэн зэрэг хөгжүүлэхэд үр өгөөжтэй болов. Ийнхүү олон талт, танин мэдэхүйн ач холбогдол бүхий хичээл нь оюутнуудад сонирхолтой, үр дүнтэй болж өнгөрсөн юм.

Багш: Ян Зүи
Сэдэв: Хятадын үзэсгэлэнт түүхэн дурсгалт газар
Хятадын үзэсгэлэнт, түүхэн дурсгалт газрууд сэдвийн хүрээнд багш Ян Зуи оюутан залууст Хятадын алдартай аялал жуулчлалын бүс нутгууд, тэдгээрийн түүхэн ач холбогдол, соёлын өвийн талаар сонирхолтой танилцуулга хийж, холбоотой хятад үг хэллэг, өгүүлбэрийн бүтэцтэй танилцуулан, ярилцлага өрнүүллээ. Уг хичээл нь оюутнуудын хэлний мэдлэгийг гүнзгийрүүлэхийн сацуу, Хятадын соёл, түүхийн талаарх ерөнхий мэдлэгийг өргөтгөсөн үр дүнтэй, санаа сэдэл өгсөн хичээл болж өнгөрлөө.

Багш: Лю Юүтин
Сэдэв: Хятад орны талаар
Лю Юүтин багш Хятад улсын хүн ам, ястан үндэстэн, газар нутгийн бүтэц, бүс нутгийн ялгаа, эдийн засгийн онцлогийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, эдгээр сэдвүүдтэй холбоотой үг хэллэг, хэлц хэллэг, нэр томьёо заасан юм. Энэхүү хичээл нь оюутан залуусын хятад улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлж, хятад хэлний үгийн баялаг, хэрэглээний чадвараа нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй хичээл болж өндөрлөлөө.

Соёлын хичээл болон ярианы буланд ГХС-ийн ТТО-хятад хэлний ангийхан, ГУУС, ЭХС, ХШУС-ийн 2+2 хөтөлбөрийн 1, 2-р курсийн давхардсан тоогоор 100 гаруй оюутан залуус идэвхтэй оролцлоо. Хятад хэлний клубийн хаврын улирлын үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдаж, мэдлэг чадвараа дээшлүүлэн, соёлын солилцоонд хувь нэмрээ оруулсан нийт оюутан залуус, дэмжин ажилласан багш нар болон эрхэм хүндэт клубийн зөвлөх багш, идэвхтэн гишүүддээ гүн талархал илэрхийлье.
ЭРДМИЙГ ХИЧЭЭЛЭЭР ЭРЛИЙГ СУРЛААР
ШУТИС-ИЙН САЙН ДУРЫН “ХЯТАД ХЭЛНИЙ КЛУБ”
2025.04.11
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.