Тоёота-ШУТИС-ийн хамтарсан тэтгэлэг нь 1998 оноос хойш уламжлал болгон олгодог тэтгэлгүүдийн нэг болсон билээ. Тоёота болон Лексус брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер тус компани нь дотоодын чадварлаг, мэргэшсэн механик инженерүүдийг бэлтгэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг жил бүр зарладаг уламжлалтай.
Энэ удаа ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн оюутнууд хамрагдсан бөгөөд нийт 20 оюутан шалгарч, тэтгэлгийн батламж болон “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-1.500.000 төгрөг ШУТИС-500.000 төгрөг буюу нийт 2.000.000 төгрөгийн тэтгэлгийг гардан авлаа.



Тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн нийт оюутнууддаа баяр хүргэе.
Сурлагын өндөр амжилт хүсье.
Оюутны үйлчилгээний алба
2025.04.10
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв