2025 оны 4 дүгээр сарын 2-нд Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль (ШУТИС)-ийн Механик инженер, тээврийн сургуульд Хятад–Монголын хамтарсан “МОЗИ” лаборатори өнөөдөр албан ёсоор нээгдлээ.
Тус лаборатори нь Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Боомтын сэргэлт” бодлогын хүрээнд тээвэр, логистикийн салбарт шаардлагатай мэргэжилтэн, инженерүүдийг бэлтгэхэд бодитой хувь нэмэр оруулах стратегийн ач холбогдолтой юм. Нээлтийн үйл ажиллагаанд “Нэг бүс – Нэг зам” Олон Улсын Хөгжлийн Академийн захирал ноён Лю Яцун, ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, БНХАУ-ын Ляонин мужийн Төмөр Замын мэргэжлийн дээд сургуулийн проректор, профессор Жао Мин, Хятадын төмөр замын нэгдүгээр группийн Монгол дахь салбар хариуцсан захирал Жан Жиндөү, ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийн захирал Н.Пүрэвдорж нар оролцлоо. ШУТИС-ийн багш, судлаачид, оюутнуудын төлөөлөл оролцож, мэндчилгээ дэвшүүлэв.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр ШУТИС-ийн ректор Ректор Т.Намнан хэлсэн үгэндээ:
“МОЗИ лаборатори нь орчин үеийн техник, технологид суурилсан сургалтын орчныг бүрдүүлээд зогсохгүй, Монгол–Хятадын боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааны бат бэх гүүр болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Тус лаборатори нь төмөр замын инженерчлэл, логистикийн чиглэлээр практик орчинд суурилсан сургалт, судалгаа явуулах юм. Энэхүү төсөл нь 2023 оны 9 дүгээр сард байгуулсан дөрвөн талт Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд 1.2 тэрбум төгрөгийн өртөгт бүхий 24 нэр төрлийн, 100 гаруй тоног төхөөрөмжийг нийлүүлээд байна. Энэхүү санамж бичигт ШУТИС, “Нэг бүс – Нэг замын Олон Улсын Хөгжлийн Академи” (BRI), Ляонин Төмөр Замын Мэргэжлийн Техникийн Коллеж (LNRVTC), мөн Хятадын Төмөр Замын Нэгдүгээр Группийн “Мидвест Ази” компани нэгдэн оролцсон билээ.
МОЗИ лаборатори нь ШУТИС-ийн сургалтын чадавхыг нэмэгдүүлэх, төмөр зам болон логистикийн салбарын олон улсын түвшний мэргэжилтнүүдийг Монголдоо бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.