
Их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох "Метро"-г барих төслийн шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор ШУТИС-ийн 8 багш БНСУ-ын Халла их сургуульд богино хугацааны сургалтад хамрагдахаар явж байна.
2025 оны 3 дугаар сарын 24-ний өдөр БНСУ-ын Халла их сургуулийн профессор Хуанбу Жаг, Зөвлөх баг (Духуа Инженеринг ХК), Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн удирдлагууд сургалтад хамрагдах багш нартай уулзаж, сургалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Уулзалтаар сургалтын хөтөлбөрийг танилцуулж, багш нарт мэдээлэл, зөвлөгөө өгч, санал хүсэлтийг сонсов.

Метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл хөтөлбөрөөр Механик инженер, тээврийн сургуулийн О.Эрдэнэ-Очир, Э.Уранбаяр, Метроны удирдлага, хяналтын инженерчлэл хөтөлбөрөөр Ж.Азжаргал, Б.Дэлгэрмаа, Метро барилгын инженерчлэл хөтөлбөрөөр Барилга, архитектурын сургуулийн Н.Саранчимэг, М.Цас-Оргилмаа, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл хөтөлбөрөөр Мэдээлэл холбооны технологийн сургуулийн А.Сундий, Эрчим хүчний инженерчлэлийн сургуулийн Б.Энх-Амгалан нар БНСУ-ын Халла их сургуульд суралцахаар 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр явна.
ШУТИС нь нийслэл хотын их багтаамжийн тээврийн шинэ үеийн шийдэл болох “метро” төслийн инженерүүдийг сургах хөтөлбөрөө албан ёсоор эхлүүлж байна. Энэ нь Монгол Улсын ирээдүйн хөгжилд томоохон хувь нэмэр оруулах алхам юм.
ШУТИС, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар (НЗДТГ), болон БНСУ-ын “Духуа инженеринг” ХК нь хамтран ажиллах гурван талт санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичиг нь Улаанбаатар хотын метроны төслийн хүрээнд шаардлагатай боловсон хүчин, мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготой юм. ШУТИС нь Метроны удирдлага, хяналтын инженерчлэл, Метроны барилгын инженерчлэл, Метроны дохиолол ба цахилгааны инженерчлэл, Метроны механик ба хөдлөх бүрэлдэхүүний инженерчлэл гэсэн 4 шинэ бакалаврын хөтөлбөрөөр мэргэжилтэн элсүүлнэ. Энэхүү хөтөлбөрийг БНСУ-ын Халла их сургуультай хамтран 2+2 хэлбэрээр явуулна.
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.