2024 оны Такушоку Их Сургуулийн Боловсролын Үйл Ажиллагааны Шагнал Гардуулах Ёслол 3-р сарын 11-нд болж бакалавр, магистр, боловсролын тусгай үйл ажиллагаанд оюутнуудад бүтээлч ажиллагааны арга зүй, ойлголтыг гүнзгийрүүлэх шинэ санаачилга, бусад байгууллагуудаас өндөр үнэлгээ авсан онцгой сургалтын үр дүн үзүүлсэн багш нарыг урамшуулжээ. Тус сургуулийн боловсролын чанарыг улам сайжруулах зорилготой энэ удаагийн шагналыг зургаан багш хүртсэнээс гадаад хамтын ажиллагааны факултетийн Проф. Мотеги Хажимэ ШУТИС-тай хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс” төсөл өндрөөр үнэлэгджээ. Хээр хөдөө хаягдаж буй эрдэнэ болох хонины ноосоор шинэлэг бүтээгдэхүүн хөгжүүлэх "Ноосон эсгий фестиваль 2024" болон сургалт семинараар дамжуулж япон, монгол оюутнуудыг арга зүйгээр удирдан чиглүүлсэн нь онцгой боловсролын үр дүн хэмээн үнэлэгдсэн байна. Такүшокү их сургуулийн захирал Сузуки Шоичи боловсролын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэрт нь талархал илэрхийлж, өргөмжлөл гардууллаа.
2024 оны 11 сарын 26-нд Япон дахь Монголын ЭСЯ-нд болсон Эрдэнэ төслийн танилцуулга илтгэл нь олны зүгээс өндрөөр үнэлэгдсэн үйл ажиллагаа болсон байдаг.
Проф. Мотеги Хажимэ 2018 оноос ШУТИС-ийн багш, оюутнуудтай хамтран олон үйл ажиллагаа хэрэгжүүлж ирсэн байдаг. Тухайлбал 2023 онд ҮТС-ийн Проф. Одбаяраар удирдуулсан хүнсний технологийн оюутнуудтай хамтран “цагаан будааны гурилын хоолны өдөрлөг” зохион байгуулж хоёр орны ХАА-н хоршоод болон бизнес хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлсэн шилдэг профессор билээ. ШУТИС-ийн эрдмийн хамт олны зүгээс Проф. Мотеги.Х-д гүн талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын хамтын ажиллагаа, оюутан залуусыг практик, энтрепренёр үйл ажиллагаагаар хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Япон эхийг дэлгэрэнгүйгээр энд-ээс үзнэ үү.

Зураг дээр баруун доод эгнээний эхэнд Проф. Мотеги Хажимэ бусад өргөмжлөл хүртсэн шилдэг профессоруудын хамт.
“Эрдэнэс” төслийн хүрээнд Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн дизайны тэнхимийн оюутнуудтай хамтран хоёр орны онцлогийг тусгасан монгол хонины ноосон бэлэг дурсгалын бүтээгдэхүүн хийх зуны сургалтыг дэд профессор Д.Нарантогтох, сургалтын мастер Г.Мөнхцэцэг нарын хамт амжилттай зохион байгууллаа. Улмаар сургалтын нэг хэсэгт дахин боловсруулсан ноолуурыг үнэ цэнэд хүргэх дээж туршилтыг Монголын ноос ноолуурын холбоо, Ханбогд кашмер үйлдвэрүүдтэй хамтран хэрэгжүүлсэн байдаг.

Зураг: Эрдэнэс төслийн япон монгол багийнхан. ШУТИС дээр семинарын үеэр.
Мэдээлэл бэлтгэсэн: Ч.Баасандаш 3/12/2025
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.