ШУТИС-ийн “Хүндэт профессор” цолыг “ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ийн хүний нөөц, бүтэц зохион байгуулалтын хэлтсийн ерөнхий менежер, хатагтай Ш.Мелиссад олгох ёслолын ажиллагаа 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр боллоо. Хатагтай Шаненганге МЕЛИССА Агнес нь Монгол Улсын ирээдүйн боловсон хүчинд Залуусын Хөгжлийн Хөтөлбөр (YDP), Дотоодын болон олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд, Үйлдвэрлэлийн судалгааны хөтөлбөр, Орон нутгийн ахлах ангийн сурагчдад зориулсан STEM хөтөлбөр зэрэг олон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, Монгол улсын хүний нөөцийн бодлого стратегид оруулсан хөтөлбөрт ажлууд болон Шинжлэх ухаан технологийн их сургуулийн олон улсын харилцаа, сургалт судалгааны төв байгуулахад 2.4 сая долларын санхүүжилтийн ажлыг зохион байгуулсан, ШУТИС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь Даланзадгадын Технологийн дээд сургуулийг Их сургуулийн хотхоноор хөгжүүлэх ТЭЗҮ боловсруулах гэх мэт олон олон ажлыг санаачлан, гүйцэтгэн ажилласан бодит хувь нэмрийг өндрөөр үнэлж ШУТИС-ийн “Хүндэт профессор ” цолоор шагналаа.
Гэрэл зургийг татаж авах
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.