2025 оны 2-р сарын 25-ны өдөр, ШУТИС нь Япон улсын "Санко Сэйки" ХК, “SMC” корпораци болон Mонголд дахь албан ёсны төлөлөгч компани болох "Санко Маркетинг Монголиа" компаний төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, “SMC” корпорацитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичиг нь хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн салбарт шинэ төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн юм.


SMC Корпораци нь 1959 онд байгуулагдсан бөгөөд Японы хөрөнгийн биржийн ТОП 30 (TOPIX Core30) компанийн нэг юм. Аж үйлдвэрийн автоматжуулалт, пневматик хяналтын инженерчлэлээр дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд удирдлагын хавхлага, активаторууд, агаарын шугам тоног төхөөрөмж зэрэг өргөн хүрээний бүтээгдэхүүн, шийдлүүдийг боловсруулан, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн үйлдвэрлэдэг. SMC Корпорацийн төв байр нь Япон улсын Токио хотын Сотоканда, Чиёда-ку дүүрэгт байрладаг. SMC дэлхийн инженерийн сүлжээ, үйлдвэрлэлийн томоохон салбаруудтай ба Хятад, Сингапур, АНУ, Мексик, Бразил, Европ, Энэтхэг, Өмнөд Солонгос, Австрали зэрэг улсуудад үйлдвэрлэлийн байгууламжтай

Уулзалтын үеэр SMC Корпораци болон Санко Сэйки группийн төслийн удирдлагын баг нь Монголын залуу инженерүүд, судлаачидтай хамтран ажиллах боломж, салбарын ирээдүйг хэлэлцэж, ШУТИС-ийн оюутнуудад Япон улсын технологийн салбарын дэвшилтэт туршлагаас суралцах боломжийг олгох талаар ярилцсан юм.
Энэхүү уулзалт нь Монгол, Япон улсын харилцааг гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлэх чухал алхам боллоо. Хамтын ажиллагааг урт хугацаанд тууштай, хариуцлагатайгаар үргэлжлүүлж буй Япон улсын “SMC” корпораци, Санко Сэйки групп болон Санко Маркетинг Монголиа ХХК-д гүнээ талархал илэрхийлье.

Гадаад харилцааны алба
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал боллоо
Олон улсын “SHIFT-MUST 2025” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулав
БНЧУ-ын Элчин сайдын яамны идэвхтэй дэмжлэг дор тус улсын тэргүүлэх их сургуулиудтай хэлний боловсрол, нийгмийн шинжлэх ухаан, инженерийн ухааны чиглэлээр хамтран ажиллана
Хоол зүй, шим судлалын мэргэжлийн оюутнууд олон улсын сургалтад оролцлоо
Монголын геологи-86, эх орондоо геологийн мэргэжилтэн эхэлсний 65 жилийн ойн арга хэмжээнд зориулсан ажлууд “Цэцээ гүн” явган аяллаар өндөрлөв