ШУТИС-ийн 2023 оны шилдэг клуб болон ахлагч нараа шагнан урамшууллаа. ШУТИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд бүртгэлтэй 60 клуб үйл ажиллагаагаа явуулж байгаагаас мэргэжлийн 30, сайн дурын 20, урлагийн 6 клуб үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 2024 онд хийж гүйцэтгэсэн үйл ажиллагааны тайлан дээр үндэслэж шилдэг клуб, шилдэг клубийн ахлагч нараа шалгарууллаа.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Академич Х.Энхжаргал, ОХСҮА-ны хамт олны төлөөлөл болон оюутнууд оролцлоо. ШУТИС-ийн оюутны клубүүдээс 2024 оны намрын улиралд нийт 30 аад клуб тайлангаа тавьж хэлэлцүүлсэн.
ШУТИС-ийн 2024 оны “ШИЛДЭГ КЛУБ” Академич Х.Энхжаргалын нэрэмжит ШАГНАЛААР:
ШУТИС-ийн 2024 оны ШИЛДЭГ КЛУБИЙН АХЛАГЧААР:
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ГРАФИК ДИЗАЙН МЭРГЭЖЛИЙН КЛУБ БОЛОХ “WHIZZ” КЛУБИЙН АХЛАГЧ Э.АМГАЛАН”
“ИЛТГЭХ УРЛАГ, МЭТГЭЛЦЭЭНИЙ EMPOWERMENT” КЛУБИЙН АХЛАГЧ Ш.АМГАЛАНБАЯР
“НЭГҮН МОРИН ХУУР” КЛУБИЙН АХЛАГЧ Э.ЭНХ-АМГАЛАН” нар шалгарлаа.



Монголын мэтгэлцээний нэгдсэн холбооноос ШУТИС-ийн мэтгэлцээн, илтгэх урлагийн Empowerment клубийг 2024 оны шилдэг клубээр шалгаруулжээ.
ШУТИС-ийн клубийн нийт оюутан, багш нартаа шинэ оны мэнд хүргэе.
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
Япон Улсын Ямагата мужийн захиргааны төлөөлөгчид ШУТИС-д айлчиллаа
Итали улсын Перужагийн Гадаад Оюутны Их Сургуулийн төлөөлөл ШУТИС-д айлчиллаа
АСТ-ийн 1+1+2 хөтөлбөрийн хятад хэлний 5-р ээлж, ХХШТ-ийн 1-р ээлжийн оюутнууд БНХАУ-ын Шаньдун ШУТИС-д суралцахаар мордлоо