ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгарууллаа

 

Тус хурал 2024 оны 11 сарын 29 нд Техник, технологийн салбарт 22 өгүүлэл, Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухааны салбарт 11 өгүүлэл, Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт 18 өгүүллээр 90 оюутан 49 багш тус тус хэлэлцүүлэв.

  

 Хурлын комиссын бүрэлдэхүүнд дараах багш нар ажиллав.

Комиссын даргаар  Н.Эрдэнэхүү (Сургалт, цахим шилжилт эрхэлсэн проректор, доктор (Ph.D), профессор)

Комиссын нарийн бичгийн даргаар Д.Цогзолмаа (Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор)

I. Техник, технологийн зөвлөлд:                                                                     

Ч.Мягмаржав (Барилга, архитектурын сургуулийн Инженерийн зурагзүйн mэнхимийн эрхлэгч, доктор (PhD)

Б.Зоригтбаатар (Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Электроникийн салбарын Профессор, Доктор (Ph.D), профессор)

Б.Түвшинбаяр (Эрчим хүчний сургуулийн цахилгаан техникийн салбарын багш, доктор (Ph.D))

Ц.Баярсайхан  (Механик, тээврийн сургуулийн Механик, мехатроникийн салбар ахлах багш, доктор  (Ph.D))          

М.Оюунтөгс  (Геологи, уул уурхайн сургуулийн Газрын тос өрөмдлөгийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор) 

Д.Батбаяр (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи инженерчлэлийн тэнхим ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор)

II. Байгалийн ухаан, хэрэглээний шинжлэх ухааны салбар зөвлөлд

Б.Жавзандулам (Геологи, уул уурхайн  сургуулийн Геологий салбарын ахлах багш, доктор (Ph.D))

Б. Наранчимэг (Геологи, уул уурхайн  сургуулийн ГГС ахлах багш, доктор (Ph.D))

Д.Дөлгөөн  (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Биотехнологи, шим тэжээлийн тэхимийн  ахлах багш, доктор (Ph.D))

Д.Илчгэрэл (Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн химийн салбарын дэд профессор, доктор (Ph.D))

С.Цэрэнбалжид  (Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн физикийн салбарын ахлах багш)

III. Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар зөвлөлд

Б.Цэрэгмаа (Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш , доктор (Ph.D))

Ч.Ариунаа (Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Дизайны  тэхимийн  ахлах багш)

А.Билигт (Барилга, архитектурын сургуулийн Архитектурын салбарын багш

С.Бархас (Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын профессор,доктор (Ph.D), дэд профессор)

Н.Ариунтуяа (Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн нийгмийн ухааны салбарын ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор)

Редакцийн зөвлөл:

Г.Уранчимэг (Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш, доктор (Ph.D), дэд профессор)

Д.Дуламсүрэн (Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын ахлах багш)

С.Баасанжаргал  (Гадаад хэлний сургуулийн Ази судлалын салбарын багш) нар ажиллав.

 

ШҮҮГЧДИЙН ҮНЭЛГЭЭГЭЭР:

ТЕХНИК, ТЕХНОЛОГИЙН САЛБАРТ:

ТЭРГҮҮН БАЙРАНД

“АЛХАХ БА ГҮЙХ ХӨДӨЛГӨӨНИЙ КИНЕТИК БА КИНЕМАТИК ШИНЖИЛГЭЭГ ӨМСДӨГ ХӨДӨЛГӨӨН ХЭМЖИХ СИСТЕМ АШИГЛАН ТОДОРХОЙЛСОН НЬ” сэдвээр МехТС-ийн Механик инженер хөтөлбөрийн оюутан О.Банзрагч, Э.Очирбат, Д.Сайнбаяр Удирдсан багш: Х.Батбаяр /доктор (Ph.D)/

ДЭД БАЙРАНД

“12 МВТ-ЫН ЧАДАЛТАЙ ХАТУУ ХОГ ХАЯГДЛЫГ ШАТААХ ЦАХИЛГААН СТАНЦЫН ТЕРМОДИНАМИКИЙН ЗАГВАРЧЛАЛЫН СУДАЛГАА” сэдвээр ЭХС-ийн Дулааны цахилгаан станц 4-р курсийн оюутан  Ц.Хулан  Удирдсан багш: Ш.Энхбаяр / ДИС Ахлах багш Доктор (Ph.D.)/

ГУТГААР БАЙРАНД

“УХААЛАГ ХӨТӨЧ” сэдвээр МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын оюутан М. Түмэн-Аюуш , Ч.Мичидгоо, С.Батмөнх нар Удирдсан багш: С.Өлзийбаяр (багш)

   

БАЙГАЛИЙН УХААН, ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ:

ТЭРГҮҮН БАЙРАНД

“БАРИЛГЫН ДЭЭВЭР ДЭЭР БАЙРЛАХ НАРНЫ ЦАХИЛГААН СИСТЕМИЙН ХЭМЖИЛТ, ТООЦОО БА СИМУЛЯЦИЙН ҮР ДҮН” сэдвээр ЭХС-ийн Сэргээгдэх эрчим хүч 4-р курсийн оюутан  Т.Мөнх-Оргил, Удирдсан багш: Х.Сарангэрэл /ШСЭХС-ын проф Доктор(Ph.D), дэд проф/

ДЭД БАЙРАНД

ГҮНЖИЙН МОДЫГ МОНГОЛД НУТАГШУУЛАХ ТУРШИЛТЫН ҮР ДҮН” сэдвээр ҮТС-ийн Ойн инженер III курсийн оюутан Н.Мөнх-Од, Удирдсан багш: Б.Баярцэцэг /дэд проф, доктор/, Д. Пүрэвмагнай /ахлах багш/

ГУТГААР БАЙРАНД

“МЕХАНИК БОЛОН ШИНГЭН ХУУЛАЛТЫН АРГААР МОЛИБДЕНЫ ДИСУЛЬФИДЫН НИМГЭН ҮЕ ГАРГАН АВАХ СУДАЛГАА” сэдвээр ХШУС-ийн Нано шинжлэх ухаан, инженерчлэл-IV курсийн оюутан А.Отгонжаргал, Удирдсан багш: Г.Мөнхсайхан / Физикийн тэнхимийн профессор, доктор (Ph.D) /

 

НИЙГЭМ, ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАРТ:

ТЭРГҮҮН БАЙРАНД

“ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ ХӨТЛӨГЧ УХААЛАГ СИСТЕМИЙН СУДАЛГАА,  ХӨГЖҮҮЛЭЛТ” сэдвээр МХТС-ийн Мэдээллийн технологийн салбарын III курсийн оюутан Г.Магван-Эрдэнэ, Ү.Мөнхтуяа  нар, Удирдсан багш:  Б. Долгорсүрэн / Компьютерын ухааны салбарын дэд профессор, доктор (Ph.D)/

ДЭД БАЙРАНД

“ЖОЛООЧИЙН ТУСЛАХ ГАР УТАСНЫ АППЛИКЕЙШНЫ ХӨГЖҮҮЛЭЛТ, СУДАЛГАА” сэдвээр ЭЦДС-ийн Мэдээллийн технологи, IV курсийн оюутан Г.Солонго, Удирдсан багш: А.Түвшинжаргал / Эрчим хүч, мэдээллийн технологийн тэнхимийн дэд профессор)/

ГУТГААР БАЙРАНД

“ХЭВЛЭМЭЛ БА ЭЛЕКТРОН НОМНЫ УНШИГДАХ ЧАДВАРЫН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА” сэдвээр ҮТС-ийн Хэвлэл медиа үйлдвэрлэлийн технологи – II курсийн оюутан Б. Нинжбаян, Удирдсан багш: Б.Баянжаргал, / ахлах багш /

  

ШИЛДЭГ УДИРДАГЧ БАГШААР:

Б МӨНХБАЯР – МХТС-ийн Mэдээллийн Сүлжээ, Аюулгүй Байдлын салбарын эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор

Х.САРАНГЭРЭЛ- ЭХС-ИЙН ШСЭХС-ЫН ПРОФЕССОР, ДОКТОР(PH.D), ДЭД ПРОФЕССОР

Б.АРИУНЖАРГАЛАН- БАС-ийн Архитектурын салбарын ахлах багш, доктор (Ph.D)

ЭШ хуралд оролцсон оюутнуудын өгүүллийг эрдэм шинжилгээний бичигт хэвлэн нийтлэнэ.

Оюутны хөгжил, соёл, үйлчилгээний алба

Хурал зохион байгуулах комисс