ШУТИС-ийн 65 жилийн ой, МОНГОЛЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ӨДӨР-т зориулсан, Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн нэрэмжит “МЕНЕЖМЕНТИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ – XXI” сэдэвт шилдэг илтгэлийн уралдаан, эрдэм шинжилгээний бага хурал 6 дахь жилдээ 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд амжилттай зохион байгуулагдлаа.
Уг эрдэм шинжилгээний хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан бөгөөд ШУТИС. Бизнесийн Ахисан Түвшний Сургууль, Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Механик тээврийн сургууль, Барилга Архитектурын Сургууль, Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, Мэдээлэл, Холбооны технологийн Сургууль, Монгол улсын их сургууль, Удирдлагын академи, Олон улсын Улаанбаатар их сургууль, Хүмүүнлэгийн Их Сургууль, Улаанбаатар Эрдэм Их Сургууль, Мандах Их Сургууль, Их засаг олон улсын их сургууль зэрэг нийт 12 их сургуулийн 28 илтгэл ирүүлснээс I шатнаас шилдэг 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ШУТИС-ийн хичээлийн V байрны 205 тоот танхимд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно. Эрдэм шинжилгээний шилдэг илтгэлд:
Жил бүрийн “Монголын шинжлэх ухааны өдөр”-т зориулсан эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь залуу эрдэмтэд, судлаачид, доктор оюутнуудыг мэргэжлийн болон эрдэм судлалын ур чадварыг нь өсгөж, хөгжүүлэхэд чиглэгдэх юм.
Энэ удаагийн хуралд зочин илтгэлээр Менежментийн ухааны доктор (Ph.D)-ын дипломоо гардан авсан доктор (Ph.D) Lian Xi “Research on the relationship between social network and business model innovation in Chinese entrepreneurial enterprises”, доктор (Ph.D) Cui Minjie “A study on knowledge capability development Of high-level manager” сэдвээр тус тус илтгэл тавьж оролцсон болно.
Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний зургаа дахь удаагийн бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр “ИХ НҮҮДЭЛ” бодлогын хүрээлэн, Бельгийн вант улсын Камут Остара компани, Улаанбаатар хивс ХК, Менежментийн өв судлалын академи ажилласан болно.

ШУТИС. БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
МЕНЕЖМЕНТИЙН ӨВ СУДЛАЛЫН АКАДЕМИ
Эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Монгол улсын гавьяат эдийн засагч Хонгорууд овогт Гомбодоржийн БАТХҮРЭЛ-ийн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС, Монголын бурхан шашны их сургууль соёлын өвийн судалгаа, дижитал технологийн чиглэлээр хамтран ажиллана
ЕБС-ийн сурагчдад зориулсан "Шинжлэх ухаан бол зугаатай!" – Германы сэтгүүлч, шоу нэвтрүүлэгч Йоахим Хекерын сонирхолтой туршилт, уулзалт ШУТИС-д боллоо
Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ШУТИС-д айлчилж, тус улсын үндэсний соёлын тоглолт зохион байгуулагдлаа
Радио давтамж, антены сорилтын лаборатори ISO/IEC 17025:2017 стандартын дагуу магадлан итгэмжлэгдлээ.