Монгол улсын төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын бакалавр оюутнуудын дунд тэдний эрдэм шинжилгээний бүтээлийг сурталчлах, судалгааны ажлыг урамшуулан дэмжих, тэдний шинэ санаа, бүтээлч сэтгэлгээг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор "Танан импекс" компанийн нэрэмжит "Оюунлаг ирээдүй-2024" оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Өрөмдлөгийн Холбоо болон ШУТИС-ийн ГУУС хамтран XXII удаагаа амжилттай зохион байгууллаа.

Энэхүү хуралд ШУТИС-ийн ГУУС, ГХС, ҮТС, МХТС , МУИС-ийн ШУС, ОТИС-ийн БГХБ, ҮБХИС-ийн АБДС зэрэг их, дээд сургуулийн бакалавр оюутнууд геологи, уламжлалт болон уламжлалт бус газрын тос, гидрогеологи, уул уурхай, маркетинг менежмент, экологи, нөхөн сэргээлт, хэл судлал, программ хангамжийн зэрэг бүхий л чиглэлийг хамарсан нийт 21 судалгааны өгүүллээр оролцов.

Илтгэлүүдээс 1-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан Д.Дуламсүрэн, Б.Оюу-Эрдэнэ нарын “Хаягдал дугуй ашиглан газрын тосны бүтээгдэхүүн гарган авах боломжийн судалгаа” (Удирдагч: доктор, дэд профессор Б.Наранцэцэг, доктор, дэд профессор М.Оюунтөгс) илтгэл, 2-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан О.Ижилмөрөнгийн “Өмнөд Монгол Ханбогд, Цахиуртайн овоо орчмын остракодын судалгаа” (Удирдагч: доктор Ж.Ундаръяа) илтгэл, 3-р байранд ШУТИС-ийн ГУУС-ийн оюутан Э.Отгонжаргалын “Цагаан шороот хайлуур жоншны ордыг далд аргаар ашиглах үеийн геотехникийн урьдчилсан судалгаа” (Удирдагч: доктор, дэд профессор Ц.Ариунжаргал) илтгэл тус тус шалгарлаа.

Эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт судлаач оюутнууддаа, удирдсан багш нартаа, эрхэм шүүгч нар, хурлыг хамтран зохион байгуулсан Монгол улсын өрөмдлөгийн холбоо, ѳрѳмдлѳгийн "Танан импекс", “Панголин дриллинг” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
ГУУС-ийн Газрын тос, өрөмдлөгийн салбар
2024.11.21
Ө.Буянхишиг "5G сүлжээний төхөөрөмж хоорондын холбооны нөөц хуваарилалтыг бататгах сургалтын аргаар оновчлох нь" сэдвээр докторын зэрэг хамгааллаа
М.Цэцэнцэнгэл “Хиймэл оюунд суурилан нийтийн тээврийн сүлжээний хүртээмжийг загварчлах нь” сэдвээр докторын зэрэг хамгааллаа
Япон улсын их, дээд сургуулиудын судлаач, профессоруудыг хүлээн авч уулзан, талархал илэрхийлэв
Ахмад настанд зориулсан миниволейболын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо
ШУТИС-ийн оюутнууд БНХАУ-ын ШАНЬДУН ШУТИС-д хятад хэлний зуны сургалтад хамрагдлаа