Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөдөлгөөний хэрэгжилтэд хөнгөн үйлдвэрийн салбарын эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчдийн зөвлөмжийг төр засгийн байгууллагуудад хүргүүлэх, тус салбарт хийгдэж байгаа эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг танилцуулах, дүгнэх зорилготой “Цагаан алт ба арьс шир, ноос ноолуурын салбарын тулгамдсан асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 11 сарын 8-ны өдөр ШУТИС-ийн Номын төв сангийн байранд зохион байгууллаа.
Тус хурлыг ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, ШУА-ийн Техник, технологийн салбарын Бага чуулган, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуультай хамтран зохин байгуулж ноос ноолуур, арьс шир боловсруулах салбарын мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгчид, их сургуулиуд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, банк санхүүгийн болон олон улсын байгууллагуудын төлөөлөл бүхий 100 гаруй оролцогчид оролцож, 19 илтгэл хэлэлцүүлэв.
Хурлаар ноос, ноолуур, арьс, шир боловсруулах салбарт эрдэмтдийн оролцоо чухал байгааг онцлон тэмдэглээд шинжлэх ухааны үндэстэй судалгаанд тулгуурлан түүхий эдийн чанар, түүхий эдийн бэлтгэлийн систем, түүнийг мөшгөх тогтолцоо, малын эрүүл мэнд, инженер, мэргэжилтэй ажилтан, хүний нөөцийн асуудал, байгаль орчинд ээлтэй боловсруулах технологиуд, хаягдлын менежмент, биотехнологийн судалгаа зэрэг өргөн цар хүрээтэй илтгэлүүдийг хэлэлцүүллээ. Хурлын үеэр үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл бүтээгдэхүүнээ танилцуулж үзэсгэлэн гарав.
Хурлаас гарсан зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар болон холбогдох яамдад хүргүүлнэ. Түүнчлэн “Цагаан алт” хөдөлгөөний хүрээнд Эрдэмтдийн зөвлөлийг сонгон ажиллуулахаар төлөвлөөд байна.
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа