
“Halloween”-ны баярыг тохиолдуулан 2024 оны 10 сарын 31-ний өдөр ШУТИС-ийн урлаг зааланд “MUST Open mic” vol.3-ыг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн өдөрлөгт “Ensit” чөлөөт бүжгийн клуб, “Хос Уянга” цэнгээнт бүжгийн клуб, дуулаачийн клуб, амьд хөгжмийн клуб , Хөтлөгчийн клуб зэрэг урлагийн клубүүд мэндчилгээ дэвшүүлэн өөрсдийн үзүүлбэрээ үзүүлж оюутан залуустай хамт нэг өдрийг өнгөрүүллээ. Тус арга хэмжээ оюутнуудын авьяасыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой бөгөөд урлагийн авьяастай хэн бүхний өмнө нээлттэй, урлагийн аль ч төрлөөр оролцох боломжтой юм. “MUST Open Mic” vol.3-ыг ШУТИС-ийн урлагийн клубийн оюутнууд хамтран зохион байгуулсан. Арга хэмжээнд зориулан өөрсдийн хүссэн дүрдээ хувиран ирсэн оюутнуудаас шилдгийг шалгаруулан, Оpen mic-т амжилттай оролцсон оюутнууд шилдгээр шалгарч гарын бэлэг гардан авлаа. Авьяаслаг оюутнууддаа сурлаг, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!







“Монгол-Хятадын инновац, хөгжлийн форум 2026” амжилттай зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн багш, ажилтнуудад төрийн дээд одон, медаль гардууллаа
ШУТИС-ийн профессор Д.Буянтогтох Монгол Улсын “Гавьяат багш” цолоор шагнагдлаа
ШУТИС-ийн профессор Х.Жаргалсайхан Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одонгоор шагнагдлаа
ШУТИС-ийн ахмад багш, доктор, профессор Ш.Чадраабал “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв