ШУТИС, Японы улсын Нийгата мужийн их сургууль хооронд хамтын ажиллагааны санамж бичгийг 2023 онд байгуулсан.
Санамж бичгийн хүрээнд тус их сургуулиас зохион байгуулдаг, олон улсын оюутны хамтарсан 9 дэх удаагийн зуны семинарт Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн Хоолзүй, шим судлалын мэргэжлийн магистрант Э.Санчир, төгсөх ангийн оюутан М.Сүндэръяа нар 2024.8.5-8-ны хооронд тэтгэлгээр оролцлоо. Семинар “Sustainable development of Cities and Communities: Thriving locally in a global age” уриатай зохион байгуулагдсан ба Филлипин, Индонез, Хятад, БНСУ, Монгол, Канадаас хоол зүйн шинжлэх ухааны чиглэлээр суралцдаг 33 оюутан хамрагдаж сургалт болон бүлгийн ажил хийж гүйцэв. Сургалтын үеэр Нийгата хот (Niigata city), Цубамэ хот (Tsubame city), Санжо хот (Sanjo city)-ийн зарим үйлдвэрүүдтэй танилцав. Тухайлбал, 21-р зуунд ч өөрчлөгдөөгүй уламжлалт “Саке”-ны үйлдвэр, Мисо шөлний үйлдвэр, Suwada-хутганы үйлдвэр, Tsubamesanjo-Тогооны үйлдвэр, Хойд нутгийн соёлын музейгээр зочилсон сонирхолтой аялал байлаа. Сургалт-семинарын үеэр багаар ажиллаж, оролцогч бүр өгөгдсөн сэдвээр илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага, мэдээлэл солилцсон нь бүх оюутны хувьд мэргэжлийн шинэ найз нөхөдтэй болсон, шинэ санаа, урам өгсөн, дурсамж хадгалуулсан сайхан үйл явдал болсон биз ээ.
https://www.unii.ac.jp/e/news/523/



ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн тэнхим
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа