Нийгата мужийн их сургууль, МУИС-ийн Бизнесийн сургууль хамтран хэрэгжүүлж буй “Global Leadership Development Project” үйл ажиллагаанд ҮТС-ийн Хоолзүй, шим судлалын мэргэжлийн төгсөх ангийн оюутнууд анх удаа оролцлоо. Семинарт Японоос 10 оюутан, МУИС-иас 6 оюутан, ШУТИС-иас 4 оюутан оролцож, 2 өдрийн хамтарсан семинарыг амжилттай зохион байгууллаа. 2024 оны 9 дүгээр сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан семинарт оролцсон М.Сүндэръяа, С.Долгион, Б.Мичид, Ц.Пүрэвдулам нар Япон оюутнуудтай баг болж, “Япон болон Монгол улсын сургуулийн үдийн хоол хөтөлбөр” сэдвийн хүрээнд сургуулийн үдийн хоолны хэрэгжилт, тулгарч буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх өөрсдийн саналыг хэлэлцүүллээ. Мөн амьдралын хэв маягаас шалтгаалсан эрүүл мэндийн асуудал, давсны хэрэглээ, хооллох дадал зуршлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэн, алхалт хэмжигч апп-аар асуудлыг шийдвэрлэх санал дэвшүүлэн сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлэв. Энэхүү хамтарсан сургалт-семинар нь хоёр орны оюутнуудыг хоорондын нөхөрлөлийг батжуулах, англи хэлний түвшнийг сайжруулах, өөрийгөө илэрхийлэх, хичээлээр үзсэн онолын мэдлэгт тулгуурлан асуудлыг шийдвэрлэх, боломжит хувилбар санал болгох, түүнийхээ үр дүнг төсөөлөн хамгаалах, харилцан суралцах зэрэг олон талын ач холбогдолтой сайхан үйл ажиллагаа боллоо. Цаашид энэхүү арга хэмжээг өргөжүүлэх, тогтмолжуулах боломжийг эрэлхийлж, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх талаар зохион байгуулагч профессорууд санал солилцлоо.
ШУТИС, ҮТС-ийн Биотехнологи, шим тэжээлийн тэнхим
“Хиймэл оюунаар дээд боловсролын экосистемийг дэмжих нь” сэдэвт Зүүн Азийн дээд түвшний бодлогын хэлэлцээр зохион байгуулагдлаа
ШУТИС-ийн баг “Baku Gym for Challenge–2025” олон улсын тэмцээнээс Алтан медаль хүртлээ
ШУТИС-ийн төгсөгч Б.Наранбат 2024 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарлаа
Өвөрмонголын их сургуулийн Үйлс бүтээлийн сургуулийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
ШУТИС Узбекстан Улсын Текстил ба хувцас үйлдвэрлэлийн Ассоциацитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа